Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийн цагдан хориог нэг сараар сунгажээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
60
legacy:Tavinbeh/tavinbekh.jpg

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг Авлигатай Тэмцэх Газраас шалгаж, саатуулсан талаар өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлж байсан.

Түүнд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Тус шүүхэд яллагдагч Н.Тавинбэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх ... үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

Тэгвэл түүнийг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгах шийдвэрийг Цагаан сарын өмнө шийдвэрлэж үргэлжлүүлэн хорьж байгаа талаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс мэдээлэв.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэд

    ингэж байгаал суллачина хөрөнгө мөнгө ч дашин үог хаашаа хураагддаг нь сонин байна

  • Х
    хотын иргэд

    цахз хэрэгтэй байна манай улсад

  • З
    Зочин

    шуудцаазал ах дүү амраг садных нь бүх хөрөнгийг хураа

  • Т
    Тэмүүл

    Ямар сонин юм бэ? Тийм бие сайтай хүн үү? Хил давж болохгүй гээд гаргамаар юм. Гэхдээ яахав, их хурлын гишүүн байгаагүй тул бие нь өвддөггүй байж болхын

  • З
    Зочин

    Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

  • З
    Зочин

    Gol n ter tovuudorj mungu idsen ene hun buruugui shude