Б.Чойжилсүрэн: Би анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлж байсан

Улс төр
OtgonbayarS
Унших: 1 мин 39 сек
160
legacy:choijilsuren said/BC948BC3-8E67-4C47-A7CF-AE897FD919FC.jpg

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Ерөнхий сайдаас танд өгсөн 30 хоногийн хугацаа дууслаа. Энэ хугацаанд юу хийж амжив?

-Гурван жил хийгээгүй ажлыг 30 хоногт хийх шиг худлаа зүйл байхгүй. Ажлаа хүлээлгэж өг гэвэл бэлэн байна. Өнөөдөр ч бэлэн, маргааш ч бэлэн. Би анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлж байсан. Өвлийн оргил ачааллын үе дуусаагүй байна. Энэ асуудлуудыг чангаруулаад явж байна. Салбарын санхүү эдийн засаг хүндэрсэн байгаа. Тарифыг цаг тухайд нь өөрчилж шинэчилж чадаагүйгээс шалтгаалаад хүндрэлтэй асуудлууд бий. Магадгүй Засгийн газар дэмжээд, төсвийн тодотгол хийж УИХ-аар баталбал энэ асуудал шийдэгдэх болов уу гэсэн байр суурьтай байна.

-Сайд солигдсон ч салбарын асуудал шийдэгдэх үү?

-Мэдэхгүй. Би өөр хүний өмнөөс ярих нь утгагүй шүү дээ.

-Ө.Шижир гишүүн Засгийн газарт Т.Доржханд болон таныг огцруулах тухай саналаа хүргүүлсэн. Энэ талаар таныг Засгийн газраас дуудаж уулзсан уу. Та Ө.Шижир гишүүтэй уулзсан уу?

-Би Ө.Шижир гишүүнтэй уулзаагүй. Уулзаад ч яах вэ. Сөрөг хүчин мэдээж цахилгаан хязгаарласан, иргэд бухимдалтай байгаа үеийг ашиглах нь зөв шүү дээ. Буруутгахгүй байгаа.

-Дахин цахилгаан хязгаарлах уу?

-Чадлын дутагдлаас шалтгаалж хязгаарлах асуудал байхгүй. Цахилгаан дамжуулах агаарын шугам, хуваарилах байгууламжууд насжилт нь хоёр дахин хэтэрчихсэн. Нийт шугамын 54 хувийн ашиглалтын хугацаа дууссан. Тиймээс хааяа нэг газар саатал гарахыг үгүйсгэхгүй.

-Хэрвээ таныг сайдаас чөлөөлөхгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусга гэвэл та хийж чадах уу?

-Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулаад холбогдох сайдуудад танилцуулаад явж байна. Энэ асуудал шийдэгдвэл эрчим хүчний асуудал жаахан гайгүй болох байх. Тэгэхгүйгээр бие дааж яг өнөөдрийн нөхцөл байдлаас гарахад төвөгтэй.

-Цагаан сарын үеэр хэрэглээ нэмэгдсэн байх. Эрсдэл үүссэн үү. Ачаалал хэр байв?

-Цагаан сарын үеэр ямар нэгэн хязгаарлалт, саатал гараагүй. Цагаан сарын үеэр эсрэгээрээ ачаалал өсдөггүй, буурдаг юм шүү дээ. Жишээ нь, нэгдүгээр сарын 18-нд 1803 мвт цахилгаан өгч байсан бол Цагаан сарын хамгийн оргил ачаалал 1610 мвт орчимд хүрсэн. Тиймээс ямар нэгэн тасалдал хязгаарлалт хийгдээгүй.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн7 сар өмнө

    Тэгээд зайлаад өгөөчээ гуйж байна

  • Н
    новш гэж7 сар өмнө

    ямар новш нь энийг гуйгаад сайд болгочихов доо

  • Z
    Zochin7 сар өмнө

    Ийм хүн ажлаа ямар сэтгэлээр хийх үү? Ойлгомжтой биз дээ. Зайлуулбал таарна.

  • Z
    Zochin7 сар өмнө

    Энийг л гуйгаад дахин дахин томилоод, суудалд нь суулгаад бгаа юм бна л даа. Чааваас хүн итгэмээр юм яриасай. Үхэн хатан мөнгө хаяж байгаад л сайд болдог гээ биз дээ новшнууд. МАН-ийн дарга нар ч дээ. Улс орон, ард түмнээ бодох биш, албан тушаал худалдаж мөнгө олох, томилсон хүмүүсээрээ дамжуулж мөнгө олохоос өөр юм бодохоо больж дээ.

  • З
    Зочин7 сар өмнө

    Ийм ярилцлага өгч байгаа хүнээ ерөнхий сайд нь байлгаад л байхуу

  • З
    Зочин7 сар өмнө

    Ийм хүнд эрчим хүчний системээ хариуцуулж л байдаг . Ёстой нойлын ногоон тэг юмаа . Эрчим хүчний реформ хийнэ гэж хуцаж байгаад үнэ нэмүүлж гай болох шив дээ . Хувийнхаа хэдэн барилгыг цахилгаан дулаанаар хангах гэж сайд болсон юм шив дээ зайлуул

  • З
    Зочин7 сар өмнө

    ,Яв,яв чиний хэрэг байхгүй,ажил тушсан ,идэж уусан,...

  • З
    Зочин7 сар өмнө

    энэ тэнэг түнтгэр мангартаад л юм бодогддогүй юмуу

  • З
    Зочин7 сар өмнө

    ард иргэдийн хараал идээд ингээд зууралдаад байх нь сайхан байна уу

  • З
    Зочин7 сар өмнө

    тэгээд тонилж үзээч

  • О
    Одоо хурдан зай бол7 сар өмнө

    Чаддаг нь мэргэжилийн сэтгэлтэй хүнээр нь хийлгээ

  • З
    Зочин7 сар өмнө

    Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

  • З
    Зочин7 сар өмнө

    чадахгүй шдэ өргөдлөө өгөөч тэгээд…мөнгөө төлцөн гээд их пээдгэр байнаа. Зандан гнж сайхан мал нэг ширхэг байнаа

  • Z
    Zochin7 сар өмнө

    Pizda chin UHEECH.

  • З
    зочин7 сар өмнө

    тэгээд ажилаа өгөөд зайлаачээ пиздаа чинь өчнөөн хулгай хийж идэж уулаа хандаггүй хар далий новш вэ зайлж үз сда

  • O
    Ok7 сар өмнө

    Tgeed zlaichdee