Улаанбаатар-Лүн чиглэлийн 101,7 км автозамыг зургаан эгнээ болгон өргөтгөнө

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
40
legacy:2.29/yyY.jpg

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Улаанбаатар-Лүн чиглэлийн 101,7 км автозамыг зургаан эгнээ болгон өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөж буй бөгөөд Дарханы замыг шинэчлэхэд гаргасан алдааг дахин давтахгүй байхад анхаарч ажиллах, бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголлоо.

Мөн Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийг хариуцан ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр Зам, тээврийн дэд сайд Г.Ганболдыг томиллоо.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эхлээд Говьсүмбэр буюу Чойрын замаа 4 болгоочээ 4 улирал ачаа бараа явж байдаг Лүнлуу тэр болгон түгжрээд байхгүй шүү дээ

  • Z
    zochin

    Erguu dagznuud shu hamag achaa baraa hool hunsee tatdag zamaa 4 egnee bolgoochee

  • Z
    Zochin

    Uls ornii buteen baiguulalt.ashigt maltmal.hytadruu yvj.irj bga achaagaa bodooche.UB-ZU iin zamaas bolood hicheen ami nas.ed hurengee aldaj bga bilee.Tolgoi n hamuursan erguu said darga naraa UB- ZU zamaa 4 egnee bolgooch

  • З
    Зочин

    зөв ажил шуурхай бөгөөд чанартай хийгээсэй билээ, монгол компаниуд худлаа хятадын дөмөгхөн компани л оруулчихвал