“ЯГААН“ ГЭР БҮЛИЙН ЭЗЭГТЭЙ: “Нөхрөө дарангуйлж, хүчирхийлдэг юм байна“ гэх сэтгэгдлүүд их ирсэн. Манай гэр бүлд ямар ч хүчирхийлэл байхгүй

Нийгэм
Bolormaa
Унших: 2 мин 23 сек
530
legacy:2026/02/bukh/YAGAAN/FRSDFSDFSDF.jpg

Сар шинийн баяраар ягаан дээлээр хосолж, анхаарлын төвд орсон Г.Отгонбатын гэр бүлийг UBN сайт онцолж, ярилцлаа.

------------------------------------------------

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулаач?

Г.Отгонбат: Сайн байцгаана уу. Намайг Г.Отгонбат гэдэг. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Үсчин мэргэжилтэй залуу байна.

Э.Эрмүүнжаргал: Сайн байна уу. Намайг Э.Эрмүүнжаргал гэдэг. Монгол охид, бүсгүйчүүдээ ягаан хувцсаар гоёх зорилгоор "Sor boutique" дэлгүүрээ үүсгэн байгуулсан. Хувиараа бизнес эрхэлдэг эмэгтэй байна.

-Энэ жилийн цагаан сар танай гэр бүлийн хувьд их онцлогтой болж өнгөрөх шиг боллоо. Шинийн 1-нээс эхлээд л ягаан дээлтнүүд гээд анхаарлын төвд орсон өдрүүд өнгөрөх шиг боллоо?

Г.Отгонбат: Хүмүүс янз бүрийн л сэтгэгдэл үлдээсэн байсан. Миний хувьд хүндээр тусгаж аваагүй. Хүн юу өмсөж, ямар өнгөөр дээл хийлгэх нь тухайн хүний өөрийнх нь эрх байхад миний өмнөөс бодож, өрөвдөөд байгаа хүмүүсийг гайхсан. Ямар завтай юм бэ гэсэн бодол л төрсөн. "Хүчирхийлэлд өртөөд байгаа юм биш үү" гэж бичсэн хүмүүст хандаж хэлэхэд "Би хүчирхийлэлд өртөөгүй шүү" гэж хэлмээр байна.

Э.Эрмүүнжаргал: Олон хүний харцан дундуур л алхсан их л онцлогтой шинэлгээ болж өнгөрлөө. Цахим орчинд бидний зураг хаа сайгүй тархаж, сайн, муу, сайхан, муухай сэтгэгдэл их ирсэн. Сайн сайхан сэтгэгдлүүдийг нь харж баярлаад, мууг нь аль болох анхаарахгүй байхыг л хичээлээ. Харсан хүн бүр утсаа гаргаад бичлэг хийж, зураг аваад байгаа нь жаахан хэцүү санагдсныг эс тооцвол өөр хэцүү, хүнд санагдсан зүйл байсангүй ээ.

legacy:5926/8456/NewFolder/2222.jpg

-Ямар сэтгэгдэл хамгийн их ирсэн бэ?

Г.Отгонбат: Эерэг сэтгэгдлүүд их ирсэн. Бид хоёр хаяглагдсан сэтгэгдлүүдийн бараг 80 орчим хувь нь эерэг, үлдсэн 20 хувь нь сөрөг байсан.

Э.Эрмүүнжаргал: Нөхөртөө ягаан нударгатай дээл өмсүүлж, ягаан бүс зүүлгэлээ. Эхнэр нь нөхрөө дарангуйлж, хүчирхийлдэг юм байна гэх мэт маш олон сэтгэгдэл ирсэн.

legacy:5926/8456/NewFolder/77777.jpg

-Ер нь яагаад ягаан өнгийг сонгосон юм бэ?

Г.Отгонбат: Эхнэр бид урагшаа явахдаа дээлнийхээ өнгийг хамт сонгосон. Би өөрөө ягаан өнгөнд дуртай учраас ягаан өнгийн нударгатай дээл өмсөхөд асуудал байгаагүй. Дуртай өнгөөрөө гэр бүлээрээ хослоод харин ч гоё санагдсан.

Э.Эрмүүнжаргал: Бид өөсрдийнхөө хүссэн өнгийг сонгож дээл урлуулсан. Би нөхрөө хүчилж өмсүүлсэн зүйл байхгүй. Бид гурав маш гоё өнгөлөг харагдаж байсан учраас гоё байсан. Хүн болгоны нүд бид 3-ын дээлэн дээр туссан.

legacy:5926/8456/NewFolder/5555.jpg

-Танай гэрт орж ирэхэд гэрийн тохижилт, өлгүүрт байгаа хувцаснуудаас эхлээд бүгд ягаан юм байна шүү дээ?

Г.Отгонбат: Тийм. 2-уулаа ярилцаж байгаад ингэж тохижуулсан. Гэртээ орж ирэхэд гоё дулаахан мэдрэмж төрж, өнгөлөг санагддаг. Зарим айлуудын ширээг харахаар ямар уйтгартай юм бэ гэж бодогддог болчихсон байна билээ.

Э.Эрмүүнжаргал: Миний хувцасны шүүгээний 80-90 хувьд нь ягаан өнгөтэй хувцас байдаг. Энэ жилийн цагаан сарын бууз маань хүртэл ягаан өнгөтэй. Ажиллуулдаг дэлгүүртээ ч ягаан өнгийн хувцаснууд зардаг. Манай Sor boutique дэлгүүрт өнгө загвар, размерийн сонголттой бүх төрлийн ягаан хувцас байдаг.

ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИЛЦЛАГЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ...

legacy:5926/8456/NewFolder/1.jpg legacy:5926/8456/NewFolder/DGSDGDSG.jpg legacy:5926/8456/NewFolder/FGSDGSDG.jpg legacy:5926/8456/NewFolder/FSDFDSFSAD.jpg legacy:5926/8456/NewFolder/4444.jpg

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:530

СЭТГЭГДЭЛ (53)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Дэл

    Ийм эртэй болж байгаа монгол улс мөхөл рүүгээ явах нь дамжиггүй

  • З
    Зочин

    Болио

  • З
    Зочин

    Лаагааа луувангаа идхэнд хэнд хамаа байнаа

  • З
    Зочин

    Ягаан дээлтэй бөхчүүд зөндөө л байдаг биз дээ.

  • З
    Зочин

    , сайхан гэр бүлд аз жаргал хүсье

  • З
    ЗОЧИН

    МОНГОЛЫН АВЛИГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТ ОРСОН НӨХДҮҮДИЙН АРД ШУНАЛТАЙ ХҮҮХНҮҮД АМРАГ НЬ БАЙГАА

  • З
    Зочин

    Харваас сэтгэцийн өвчтэй улсууд их болжээ, яанадаа

  • З
    Зочин

    Харваас сэтгэцийн өвчт

  • Э
    Энхээ

    Гоё,өнгөлөг,Залуус зөв,сайхан байна.

  • З
    Зочин

    Нэг төрлийн дон юм л даа. Эр хүн байж яахаараа ийм өнгө хэрэглэх ёстой гэж. Ёс ёмбогор байдаг шүү...

  • .
    .

    Ungund er em hmagvv thu pls bty iim sorog bai

  • .
    .

    Ungund er em ymr hamaa bnaa ygan ungiin er huwtsas zndu bdg shdee Odoo uyd uurt n zohij baiwl ymr c ungin ymr c huwtsas umsj blishde sots niigmd amidrjiga bishde ahah

  • З
    Зочин

    Залууд ягаан өнгө зүгээр байдаг бол яахав дээ

  • I
    Iveel

    Ямар гоё юм бэ?🥰😍😘

  • Z
    zochin

    энэ охин дутуугын комплекстэй өссөн охин байнаа

  • Z
    zochin

    Энэ эхнэр хэт нэг өнгөнд донтож иймэрхүү байдалтай байх сэтгэцийн нэг төрлийн өвчин

  • З
    Зочин

    Сөрөг сэтгэгдэл бичиж буй хүмүүс өөрсдөө сэтгэц нь өөрчлөлттэй, травмтай, өөрсдөө харин жинхэнэ хүчирхийлэгчид байх магадлал маш өндөр хүмүүс. Ийм хүмүүсийн хажууд байхад хамгийн таагүй мэдрэмж төрдөг

  • I
    Irgen

    Хүний хувийн орон зайнд хэтэрхий халддаг балиар бүдүүлэг заваан зан зөвхөн монголчуудынх. Хэнд, хэний орон зайнд гай учруулсан бэ? Ёстой2 гэдэг үзэл бодлоо өөртөө авч үлд бүдүүлгүүдээ.

  • З
    Зочин

    Битгий донгос

  • И
    Иргэн

    Эр хүн ягаан өнгө өмсөнө гэхээр муухай байна. Ягаан өнгө бол охид,эмэгтэйчүүд өмөсөөд зориулсан өнгө гэж боддог эр хүнд муухай. Эр нь Эр хүн шиг эмэгтэй нь нь эмэгтэй хүн шиг бай. Ягаан өнгө эмэгтэйчүүдэд ,охид өмөсөөд энхрий харгадагдаг өнгө

  • И
    Иргэн

    Тийм л байнашдээ. Ямар эрэгтэй ягаан өнгө сонгодын!? 😂 Эхнэрийн дарамт үнэртэж байна!😝

  • И
    Иргэн

    Хөөрхөн л юм

  • З
    Зочин

    Хөөрхөн бнаа. Зөв2. Өөрсдийнхөөрөө байхад болно. Бусад хүн юу гэхийг битгий тоо.

  • З
    Зочин

    Үнэн, тийм

  • S
    Shasha

    Er Hun ygaan feel ntr zagwar bj bolnoo ghdee ll gomolog uu nuhur bayn huuhnii Al dolooson ll pizza bna

  • З
    Зочин

    Эхнэр нь ярилцлага өгсөн юмуу дарангуйлал үнэртээд бгамдаа ккккккк

  • З
    Зочин

    Хөөрхөн хоёр бнөө

  • U
    uka

    nee shigee teneg setgelgeetei

  • З
    Зочин

    гаж л юмнууд байна

  • М
    Мөнгөнөө

    Хөөрхөн л юм байна, хүмүүс юунд нь тэгж сүр бадруулаад байдаг юм бол оо? Хэн юу өмсөх хэрэглэх нь өөрсдийнх нь хэрэг баймаар юм

  • З
    Зочин

    Нөхөр нь стоколомын синдромд өртсөн хүчирхийлүүлж байгаагаа ч мэдэхгүй болсон

  • И
    Иргэн

    Bardigaar togolj ussun huuhduud bhaadaa

  • А
    Ард

    Өөрсдөдөө л болж байвал ямар хамаатайын дуйраахгүй байвал барав

  • З
    Зочин

    Миний хүү хүргэн 2 хоёулаа ийм ягаан өнгөнд дуртай.Яагаад эрэгтэй хүн ийм өнгөнд дуртай өмсдөг сонгодог байж болохгүй гэж.Ягаан өнгө ямар ч өнгийн арьстай хүнд гоё зохидог шд ер нь.Гоё харагдсан даа надад бол.Бусдыг битгий хайрцаглаж бай өөрсдөө л тэр хайрцгандаа амьдар.

  • Б
    Балбар

    Чамайг "балбаад" унтуулахгүй байна уу? Ккк

  • З
    Зочин

    Чамд хөнгөн хэлбэрийн "юм" бас байна шүү.

  • Б
    Баянхонгор

    Чи өөрөө өвчтөй юм биш үү?

  • М
    Мунхаг

    Хуурамч, өнгөцхөн, матeриалист, хуурамч брэнд цуглуулдаг харагдаж байна.

  • З
    Зочин

    Эрэгтэйчүүд эмэгтэй хүний өнгөөр гоёх гэж юу байхав дээ. Энэ урлагийнханд бас зохихгүй. Эр хүн байж эмэгтэйлэг харагдах нь инээдтэй.

  • З
    Зочин

    ёстой гоё өнгөлөг байна. гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсэе

  • О
    Од Тоогий

    Энэ нэг талаараа сэтгэцийн өвчин шүү

  • Z
    zoloo

    huurhun l bnashde

  • B
    Bataa

    Ямар гэгээлэг хөөрхөн гэр бүл вэ ♥️

  • З
    Зочин

    bitii ataarhoo lalar min ci bol arhichin tamhicin banzal lalarl baigaa

  • U
    Uitgartai

    Ystoi uitgartai yak tesdeg bnaa galzuurchihmaar

  • P
    pinky

    ygaan ungiin oboitoi bolno ghed ygaad ungiin oboi naagad ugj erhlvvleh hair halamj baitugai shine deel avchii gj guihad l avch uguhchgvi nuhrvvdtei vyn duuschihsan ania nar vyiin vrgejlvvlj yvaa zaluu bvsgvichvvded daraa jil bas neg ygaan ungiin inergitei ger bvlvvd nmegdene gedgiig helchii

  • З
    Зочин

    Гоё өнгөөр хосолсон бна. Ягаан өнгөнд үнэн дургүй боловч Эрэгтэйн дээлний өнгө гоё болжээ

  • O
    Omgggg

    Er em 2 setgetsiin ovchtei baihaa, medrel muutai 2 , tenegee nuuj amidaraa

  • З
    Зочин

    Сэтгэциин өвчин янз бүр байдаг гэж энэ авгайч ширүүн нөхөр байнадааа

  • О
    Отгонцэцэг

    Өнгөт орчлонд өөрийнхөөрөө амьдрах сайхан. Ягаан дээл өмслөө гээд хэнд төвөг болсон юм бэ. Сайхан гэр бүлд аз жаргал хүсье

  • З
    Зочин

    Ягаан нударга арай л биш байна өө хэхэ инээдтэй харагдаж байнаа ямар Барби биш дээ

  • З
    Зочин

    Хөөрхөн гэр бүл бнаа. Аз жаргал хүсье

  • З
    Зочин

    Хөөрхөн л байна шд