ВИДЕО: Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс ЧӨЛӨӨЛЛӨӨ

Улс төр
Turbat
Унших: 1 мин 28 сек
120
legacy:man baga hural/Capture.JPG

МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Хурлын эхэнд УИХ-ын дарга Н.Учрал илтгэл танилцуулав. Энэ үеэрээ УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, Эрчим хүчний дэд сайд асан Н.Тавинбэх, МАН-ын гишүүн А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр "Авлига дугуй засварчнаас нэхдэг галын дүгнэлтээс эхлээд салбар бүрд шат бүхэнд идээ бээр нь бугшсан нийгмийн хорт хавдар болжээ. Авлига Монголыг идэж байна. Авлига Ардын намыг идэж байна. Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулах эрхгүйгээр яг одоо зарлаж байна.

1. Монгол Ардын намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай. Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх,

2. Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа,

3. Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын Ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна. Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа Монгол Ардын намын гишүүнчлэлээ сэргээлгэх эрх нь нээлттэйг энэ дашрамд сануулъя. Авлигын эсрэг чөлөөлөлтийг ардын нам өөрөөсөө эхэлнэ. Ардын нам авилгачдаас чөлөөлөгдөж ард түмэндээ эргэн ирнэ. Ардын нам эрх чөлөөг хамгаалж түмнийхээ сэтгэлд, иргэдийнхээ итгэлд дахин төрнө. Эрх чөлөөний нар Монгол хүн бүрийг алагчлалгүй ивээх болтугай" гэжээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зөв санал нэг бна

    Энэ хоёроос болж иргэд зовж зүдэрч бна

  • З
    Зочин

    Сураггүй байгаа 28 хүүхдийн тухай яагаад гишүүд дуугарахгүй байна

  • З
    Зочин

    Дутуу байна

  • З
    Зочин

    Энэ ёстой бузартай нам шүү. Гишүүд нь 21 оноос хойш байнга хажуу хавиргаа хорлож хутга шаасаар ирсэн түүхтэй

  • З
    Зочин

    Их сүртэй лоозонтой юм, өөр зөндөө хүн бийшдээ. Бараг тоглолт юм бна даа. Энэ 4 өөс илүү аймшгуудаа чадахгүйнээ гээч

  • И
    Иргэн

    Үндсэн хууль зөрчсөн хүнийг МАН с хөөгөөд болоо юу ялыг нь өг..

  • З
    Зочин

    түдгэлзүүлэх бүр хөөчих хэргтэй

  • З
    Зочин

    Маш зөв

  • З
    Зочин

    Хулгайчуудаа хасаач. Амарбаясгалан Булгантуяа хоёр та хэдээс хувь илүү шүү

  • Х
    Хусагдах еше олон рецедивууд уг нь бга даа

    Рецедив мафи болоод байсан энэ МАН одоо овоо зөв замдаа орох нуу?

  • З
    Зочин

    ОЭ-ийг намаасаа хасах хэрэгтэй!

  • Z
    Zochin

    Амундраг чөлөөлж бгаа юм бол ОЭ ч гэсэн чөлөөлөгдөх ёстой юм бишүү. Шүүхээр тогтоолго гэнээ. Худ жүжиг юм бна л даа. Буруугүй гээд буцаад л ирэх юм бна. Энэнээс гадна тэр Чойжоо, Нямбаатар нартаа хариуцлага тооцож зайлуулаачээ. Одоо халаалт огт байхгүй. Хөлдөж үхлээ. Тэгсэн гадаа дулаарсан гээд халаалт багасгасан гэнэ. Чойжоогийн асуудал шийдэж бгаа нь энэ юмуу. Тэгээд төлбөр авах болохоороо бүтнээр нь авна. Энэ Чойжоо, Нямбаатар 2 улсын инфляцийг өсгөж, ард түмний кармаг хоослох хамаг боломжтой бүхнийг хийлээ шүү дээ. Одоо зайлуулаа.