ЗХУТ: Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Бүх машин хөдөлгөөнд оролцоно

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/1/1111/NewFolder/tugj.jpg

Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сарын битүүн мягмар гарагт тохиосон. Үүнтэй холбогдуулан 2026 оны хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэх шийдвэр Засгийн газраас гарсан.

Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр буюу хоёрдугаар сарын 28-ны бямба гарагт бүх нийтээрээ ажиллаж байна. Мягмар гарагийн ажлын өдрийг бямба гарагт шилжүүлсэнтэй холбоотойгоор, дугаарын хязгаарлалт үйлчлэх эсэхийг ЗХУТ-өөс тодруулахад, "Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Бүх машин хөдөлгөөнд оролцоно" гэлээ.