МАН-ын 105 жилийн ой, “Эх орончдын өдөр“-т зориулсан 256 бөхийн барилдаан маргааш болно
00

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан "Эх орончдын өдөр" маргааш буюу ням гарагт тохионо.
Энэ өдрийг тохиолдуулан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно. Тодруулбал, 2026.03.01-ний ням гарагт 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах юм.



