МАК-ийн улс, орон нутагт төлсөн татвар, хураамж ₮4.8 их наядыг давжээ

Улс төр
Bolormaa
Унших: 2 мин 46 сек
190
legacy:2026/02/sss.jpg

Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын суурь бүтцийг бэхжүүлэхэд стратегийн түвшинд оролцож ирсэн “Монголын Алт” (МАК) ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш буюу 1993-2025 онд улс, орон нутгийн төсөвт нийт ₮4.8 их наядын татвар, хураамж төвлөрүүлээд байна.

2026 оны байдлаар МАК групп уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, эрчим хүч, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, аялал жуулчлал зэрэг стратегийн 7 чиглэлд үйл ажиллагаа явуулж, 5,000 гаруй ажлын байр бий болгожээ.

Компанийн хувьд нийт 17 төрлийн татвар, хураамжийг тогтмол төлж байгаа бөгөөд үүнээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-т ₮1.5 их наяд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт ₮2.2 их наяд төгрөг тус тус төвлөрүүлсэн нь уул уурхай болон үйлдвэрлэлийн салбар дахь бодит өгөөжийг илэрхийлж байна.

₮4.8 их наядын бодит жишиг: 400 гаруй иж бүрэн сургуультай дүйцэх хэмжээний хөрөнгө юм.

Төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээг бодит бүтээн байгуулалттай харьцуулбал цар хүрээ нь илүү тодорхой харагдана. Тухайлбал, МАК компани Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхдийн хүчин чадалтай, олон улсын стандартад нийцсэн ерөнхий боловсролын сургуулийг ₮11.2 тэрбумын хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан.

legacy:2026/02/57722/5.jpg

Ижил өртгөөр тооцвол, компанийн улсын төсөвт төвлөрүүлсэн ₮4.8 их наяд нь 960 хүүхдийн багтаамжтай, 400 гаруй иж бүрэн сургууль барих хэмжээний санхүүгийн дүнтэй тэнцэж байгаа юм.

МАК-чууд үйлдвэрлэлээр дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна

МАК татвар төлөлтөөрөө төсвийн орлогыг нэмэгдүүлэхээс гадна, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

Барилгын материалын салбарт дэлхийн стандартад нийцсэн 7 үйлдвэр байгуулж, 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Үүний үр дүнд:

legacy:2026/02/57722/4.jpg

Монгол Улсын цементийн зах зээлийн 40 гаруй хувийг,

Хөнгөн блокын зах зээлийн 70 гаруй хувийг дотоодоос хангаж байна.

MAK Building Materials брэндийн “МАК Евро Блок, МАК Евро Цемент, МАК Евро Виндоор, МАК Евро Венти, МАК Конкрит, МАК Шохойн, МАК Поддон” зэрэг 7 үйлдвэр нь ашиглалтад орсон цагаасаа хойш нийт 520 гаруй сая ам.долларын импортыг орлох үйлдвэрлэл явуулж, гадагш чиглэх валютын урсгалыг хязгаарлан, ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлыг бэхжүүлжээ.

legacy:2026/02/57722/3.jpg

Мөн барилгын материал үйлдвэрлэлийн салбарт нийт 1500 гаруй ажлын байрыг бий болгосон бөгөөд МАК-ийн үйлдвэрүүдийг 100% Монгол инженер, техникийн ажилтнууд удирдан явуулж байна.

Дотоодын бизнес экосистемийг дэмжиж, орон нутгийн хөгжлийг тэлж байна

МАК групп дотоодын 1,200 гаруй аж ахуйн нэгжээс тогтмол худалдан авалт хийж, урт хугацааны хамтын ажиллагааг бий болгосон бол, олон улсын 100 гаруй компанитай хамтран ажиллаж, дэлхийн тэргүүлэх технологи, менежментийн туршлагыг Монгол Улсад нутагшуулж байна.

legacy:2026/02/57722/2.jpg

Нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд боловсрол, эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгон ₮30 гаруй тэрбумын хөрөнгө оруулалтаар 100 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнд сургууль, цэцэрлэг, соёл спортын төв, дотуур байр, орон сууцны барилга байгууламжууд багтаж байна.

Мөн 130 гаруй км авто зам, 160 гаруй км цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад оруулснаар төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй байсан 5 сумыг (Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй, Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг) тогтвортой цахилгаан хангамжтай болгож, бүс нутгийн хөгжлийн суурь нөхцөлийг бүрдүүлжээ.

legacy:2026/02/57722/1-1.jpg

МАК-ийн 30 гаруй жилийн үйл ажиллагаа нь зөвхөн уул уурхайгаас гадна, аж үйлдвэрийн цогц экосистемийг бүрдүүлж, импортыг орлох үйлдвэрлэл, ажлын байр, тогтвортой татвар төлөлт, орон нутгийн дэд бүтцийн хөгжил зэрэг олон түвшинд Монгол Улсын эдийн засагт бодитой нөлөө үзүүлж байгааг дээрх тоон үзүүлэлтүүд илэрхийлж байна.

legacy:2026/02/57722/4Importygorlokhuyldver.PNG
Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Өө шаалдаа бадмаа, наад их наядын татварынхаа 90%-ийг буцаан авдаг биздээ, ашгаас төлсөн татварынх нь 90%-г буцаан олгоно гэсэн хуулийн заалттай ш дээ. Олигархууд өөрсөндөө зориулж ийм хууль санаачилж батлуулсан ш дээ. Үнэхээр татвар, орон нутагт ийм хэмжээний мөнгө төвлөрүүлсэн юм бол энэ мөнгө чинь хаачсан юм бэ, орон нутгийн хөгжил яагаад одоо болтол хэвээрээ бгаа юм бэ. Одоо худ шаадгаа болилдоо.

  • Э
    Эрдэнэбат.

    Эх орондоо үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээд төсөвт ийм их мөнгө хураалгаж, бас 5000 хүнийг ажлын байраар хангана гэдэг үндэсний үйлдвэрлэгч, Монгол хүн байгаад баярлалаа.

  • I
    Irgen

    Хулгайг нь цөмөөрөө монгол даяараа мэдэж байгаашд!!!

  • A
    Ard

    Мундаг байнашдээ

  • A
    Ard

    Юу ч хийж чадахгүй атаархлын солиотоо өөрийнхөө татварыг нэг бодож тооцоо хийж үзсэн үү???!!!

  • З
    Зочин

    Нүүрс алт ухсан хэн ч мөнгөтэй болно. Харин ч бага татвар төлж бна шүү. Ихэнхийг нь өөрсдөө идчихээд юу хуцаад бна

  • И
    Иргэн

    МАК компаниханд болон МАК удирдлагуудад баяр хүргэе. Иргэний миний бодлоор МАК бол хэдийгээр Нямтайширийн гэр бүл боловч монголчууд эзэмшиж удирддаг.Моэголчуудаа ажлын байраар хангадаг ,мэргэшүүлдэг ,дэлхий сайн технологиудыг Монголд оруулж ирдэг. Монгол ажилчид ИТА тай,ер нь зөв удирдлагатай татвар бүх юм аа улсдаа бүрэн төлдөг.сайн компани .шүү.Бараг л Нямтайшир гуайг 2028 оны ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хэрэгтэй .

  • И
    ИРГЭН

    Сайн байна ийм хэмжээний татвар төлөх нь жам ёсны зүйл!!! Мак компани Эрдэнэт үйлдвэр хоёр адилхан эдийн засагтай гээд ойлгоход Эрдэнэт үйлдвэр нь Монгол улсыг МАН -АН мафиуудтай нь хулгай луйвар, тендер шахаа, татвар, нийгмийн асуудалтай нь Эрдэнэт үйлдвэр үүрч бн гээд боддоо!!! Ганц гэр бүлд ахадсан бурханы хишиг

  • Д
    Дэл

    Энд нэг тооцоо хийх ёстой 22-23 жил төлсөн наад татварын чинь эрдэнэс Тавантолгой 1 жилд Эрдэнэт 2 жилд төлж байгаа шүү

  • Д
    Дэл

    Энд нэг тооцоо хийх ёстой 22-23 жил төлсөн наад татварын чинь эрдэнэс Тавантолгой хэдий хулгайчтай байгаа ч гэсэн

  • Э
    Эргүү дээ

    Тэгээд чи авах байсан юмуу ккк энхрий хайрт МАН Хүрэлсүх хоёр чин өөрсдийгөө төр гэцэн цагаан суваргын лицензийг нь булаах гээд чам шиг усан толгойтой ард түмэн гэж өөрийгөө нэрлэсэн массыг турхирч хууль бус үйлдлээ зөвтгөн дайрч аваад Оюу толгой ухаа худаг хармагтайн араас оруулж баяжих гэж л байна тархиа ух

  • З
    Зочин

    Солиор. " МАК " чинь өөрсдөө алтаар баагаад зарсан уу ? Хэн эд нарыг байгалийн баялгийг дээрэмдэж аваад олигархи болж хагартлаа баяж гэж тулгасан юм бэ !!!

  • З
    Зочин

    Эд нар байгаагүй бол өвдөл цөвдөл ч олдохгүй чам мэт нь турж үхнэ

  • З
    Зочин

    Юутай үнэн

  • З
    Зочин

    Үхэж байх нь таарсан, Оросын өлөн троллууд ийм бүтээн байгуулалтыг харахгүй, хурааж ав, бидэнд тарааж өг гэж хуцалддаг биз дээ. Эх орны хөгжлийг үндэсний ийм хөрөнгөтнүүд, ажил олгогчид чирж явдаг юм. Нүдээ нээгээд, хоншоороо далд хийц гээ

  • З
    Зочин

    Хулгайгийг нь бас бичээч..

  • И
    Иргэн

    Бүтээхийн жаргал амсаагүй хүн хардахын зовлонд хатнаа гэж ийм хэдэн сайхан үндэсний үйлдвэрлэгчтэй болчихвол Азийн бар болоход ойрхон байна🤔

  • З
    Зочин

    Улныханд өвдөл цөвдөл шидэсгээд хаячихад хөөрхий баярлалдаад л гүйдэг гэлцдэг байх даа

  • Д
    Дорж

    Энэ бол гайхамшигт ай сэтгэл хөдөлмөр