М.Адилсайхан: Хууль бус, шударга бус зүйлийн эсрэг явж байгаад дахиад ажилгүй боллоо

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
80
legacy:2026/02/bukh/638468784_954543087230810_1771149928765966033_n.jpg

УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал М.Адилсайханыг ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө хэвлэлийн хурал хийж, "УНТЭ-ийн удирдлагыг долоо хоногт гурав сольсноор эмнэлгийн үйл ажиллагаа хямрах нөхцөлийг бий болголоо" хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл түүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр гарсан байна. Энэ талаар М.Адилсайхан эмч өөрийн цахим хуудастаа, "Хавдар дээр очиж сайдын дургүйг хүргээд, Нэгдүгээр эмнэлэг дээр очиж төрийн нарийн бичгийн даргын дургүйг хүргэж халагдлаа. Хууль бус, шударга бус зүйлийн эсрэг яваад дахиад ажилгүй боллоо. Эмнэлэг зүгээр ажиллаж байхад нь худлаа мэдээ тараасан гэнэ. Нэгдүгээр эмнэлэгт хэвтсэн хүмүүс эм хэрэгсэл худалдаж аваагүй гэнэ" гэжээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    ИРГЭН

    Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр л бүгд МАН мафиууд шүү дээ!!! Бүгдээрээ тендерийн дарга нар

  • А
    Адилбиш

    Энэ мэт шударга хүмүүсийг ажил албыг нь хийлгэхгүй байгаа нь маш харамсалтай байна Очирбат Дүүргийн дөрга байлаа УИГ байлаа одоо төрийн нарийн хийж байна энэ хүн дээшээ пялдаг доошоо ширүүн хүн юм ажил нь явахгүй ийм улсуудааас салж байжхөгжинө дөө

  • З
    Зочин

    Эмчээ хийсэн дээргүй юу

  • З
    Зочин

    Эмчээ л хий дээ. Энд тэнд болсон болоогүй дарганцар хийх хэрэг байна уу даа? Тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч болох гэж үхэн хатан хөөцөлдөөд юу ч хийхээс буцахгүй хөгийн амьтад байнаа байна.

  • Z
    Zochin

    Шүүхдэх хэрэгтэй.

  • И
    Иргэн

    Энэ засагт чадвартай,зүтгэлтэй Мэргэжилтэн шаардоагагүй зөвхөн Долоогчид л хэрэгтэй.

  • З
    Зочин

    эм эмнжлжг монголынх бүр дампуурч ыайгаа ш дээ сүлжээ болоод бүүр дийлдэхгүй ээ

  • З
    Зочин

    k