Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2067 зөрчил бүртгэгджээ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
20
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Цагдаагийн байгууллага өнгөрсөн 7 хоногт (2026 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс 2026 оны хоёрдугаар сарын 27-ны өдрүүдэд) 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 239, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 24, Өмчлөх эрхийн эсрэг 255, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 14, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 139, Бусад 23 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 97.544 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 96.881 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 96.090 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэрлэж, 791 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2067, Танхайрах 278, Хүний биед халдах 187, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 211, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 93.077, бусад 3013 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 96 иргэнд 28.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 162 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, 49 иргэнийг 7.700.000 төгрөгөөр шүүхээр торгож шийдвэрлүүлжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    MARA

    Бүгдээрээ сайн байцгаана уу, би бөөрнийхөө нэгийг зарж баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91424323800802 дугаарт залгаарай. WhatsApp байхгүй: +19282211962.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud