Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн 2 зөрчлийг илрүүлжээ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:hilchin.jpg

Хилчид өнгөрсөн долоо хоногт буюу хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хил зөрчсөн нэг, хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн 2, бэлчээрээр мал улсын хилд тулсан хил орчмын дэглэмийг зөрчсөн зөрчил нэг удаа гарсныг илрүүлжээ.

Ингэснээр иргэдэд учирч болзошгүй 25 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.