ИЗНН-ын дарга Б.Батбаатар “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуульд олон нийтийн санал авахаар УИХ-д хүргүүллээ

Улс төр
UBn teamУнших: 1 мин
10
legacy:tsagagaar2026/06.jpg

ИЗНН-ын дарга Б.Батбаатар “Жагсаалтын гишүүдийг нам нь эгүүлэн татдаг байх” хуулийн төслийг боловсруулсан талаараа өнгөрсөн 7 хоногт хэвлэлд ярьсан байдаг. Дээрх хуулийн төслөө ирэх хаврын чуулганаар УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ гэж мэдэгдсэн. Хуулийн зорилго нь намынхаа бодлогын эсрэг ажилласан жагсаалтын гишүүдийг эгүүлэн татах юм.

Тэгвэл энэхүү хуулийн төсөлдөө олон нийтийн санал авахаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд албан бичиг хүргүүлсэн байна.

legacy:tsagagaar2026/645747582_25995300466789196_5867766238731910922_n.jpg