Өсвөрийн шатарчдын улсын аваргууд энэ сард тодорно

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2026/03/NewFolder/252469484_1006307183247674_7116078189023643927_ncopy3.jpg

Монголын шатрын холбооноос энэ сард өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсон.

Хөвгүүдийн 57, охидын 51 дэх удаагийн тэмцээн энэ сарын 16-21-нд Улаанбаатар хотод “Корпорэйт конвеншин центр”-т зохион байгуулагдахаар болжээ. Тэмцээнд аймагт 1-3-р байр эзэлсэн шатарчид болон нийслэлд эхний 20-д багтсан шатарчид оролцох эрхтэй.

Энэхүү тэмцээнээс 2026 оны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх шатарчид тодорно.