ТАНИЛЦ: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:mungu/Untitled-1 copy (1).jpg

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргасан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2026 оны гуравдугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр – гуравдугаар сарын 12, 25

Асаргааны тэтгэмж – гуравдугаар сарын 12, 25

Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж – гуравдугаар сарын 12, 25

Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж – гуравдугаар сарын 25

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт – гуравдугаар сарын 12, 25

Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж – гуравдугаар сарын 12, 25

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ – гуравдугаар сарын 25

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ – гуравдугаар сарын 12

Эхийн алдар одонтой эхэд олгох мөнгөн тусламж – гуравдугаар сарын 25

Насны хишиг – гуравдугаар сарын 25

Хүүхдийн мөнгөн тэтгэмж – гуравдугаар сарын 19

Эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж – гуравдугаар сарын 19