УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр БЗС-гийн зээлээр Виржиниагийн их сургуульд суралцсан эсэхийг тодруулахаар Ерөнхий сайдад хандлаа

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
80
legacy:tomuu2026/mpaphoto202570651_480x320.jpg

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр БЗС-гийн зээлээр Виржиниагийн их сургуульд суралцсан эсэхийг тодруулахаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайдад ханджээ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудастаа,

"Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр та:

Хулхи их сургуульд суралцахдаа (“sham university”) хувийн дансандаа 32,000 доллар авчихаад хууль бусаар чөлөөлүүлсэн түүхтэй.

Хуурамч диплом авсан, аваагүй нь ч тодорхой биш. Хууль зүйн сайд гэж байх уу.

Хүний ёсоор ажлаа өгөөд шалгуул.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр 2007-2009 онд АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуульд суралцсан эсэх, авсан зээлээ бүрэн чөлөөлсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Ерөнхий Сайдад асуулт тавилаа.

Жич: Хулхи их сургууль (“sham university”), хуурамч диплом үйлдвэрлэгч (“diploma mill”) гэдэг нь олон улсын эх сурвалжууд дээр бичигдсэн тодорхойлолтууд болно" гэжээ.

legacy:tomuu2026/657511860_1486783926381685_8662172854746651632_n.jpg legacy:tomuu2026/654830652_1486783923048352_2656049894059671826_n.jpg legacy:tomuu2026/655415989_1486783946381683_1766405451778874959_n.jpg
Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нам чинь мам болчоод бна шдээ

  • З
    Зочин

    Нам чинь мам болгоод бна /залруулга/

  • З
    Зочин

    Монгол улс хуультай засаглалтай орон улсын төсөв мөнгө шамшигдуулсан бол тухайн байгууллагын хуулийн зөвлөл нь шалгаад шаардлагаа тавих байлгүй харин та бүхэн өөр өөрийн хариуцаж томилогдсон ажил албан үүргээ шударга ил тодоор ард иргэд нийгэмд мэдэгдэхүйц хийж сахилга баттай хийхээ хичээцгээ ард иргэдийг битгий үймүүлж бусниулах талцуулах үйл ажиллагаа хийгээд бай одоогоор нам чинь маш болгоод бна

  • З
    Зөв

    Сайхөөн сайхан..

  • З
    Зочин

    Гоё

  • З
    Зочин

    Хоорондоо хөлөө жиилцэж суухаар ард түмнийхээ амь амьжиргааг бодоочээ Та нар, улс орны нийтлэг эрх ашгийг тэргүүнд бодолцоочээ. Хэн нэгний гар хөл, үс үнэр болж суухийн.

  • З
    Зочин

    Nuursnii hulgaich nar yamap huchtei bna

  • М
    Монгол

    Хөөрхий муу Энхбаяр ингээд будаа, шоронд ороогүй дээрээ төрийн сангаас хулхи аргаар авсан зээлээ буцаан төлж төрийг хохиролгүй болгоод сайдын ажлаа өгч маля Чин болсон дээр боллоо доо хөөрхий хэт их шунахаар ийм л юм болдог доо