Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гүйлгээ хийх мөнгөн дүнгийн дээд хязгаар 5 сая байсныг 10 сая болгон нэмэгдүүлэх төсөлд санал авч байна

Огноо
Унших
1 минут 12 секунд

Монголбанк нь Төв банкны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар олгогдсон төлбөрийн системийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх, үүргийнхээ хүрээнд Монголбанк нь бодит цагийн горимоор буюу тухайн мөчид дамжиж байгаа гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг 5 сая төгрөг болгон тогтоосон.

Иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор дээрх гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг 10 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх судалгааг эхлүүлжээ.

Энэ оны гуравдугаар сарын 14-ний өдрийг дуустал Автомат клиринг хаус системээр бодит цагийн горимоор дамжих гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх талаарх тушаалын төсөлд санал авч байгаа тул [email protected] цахим шуудангаар саналаа илгээх юм байна.

Олонхын саналаар 10 сая болгож өсгөх үү, эсвэл 5 саяар хэвээр нь үлдээх үү гэдэг шийдэгдэнэ.

Ам.долларын ханш тогтвортой байна
Ам.долларын ханш тогтвортой байна
 
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.