Чингэлтэй дүүргийн 10-р хороо, гэр хорооллын дунд Олон Улсын стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбай өнөөдөр ашиглалтад орлоо. 1000 хүний суудалтай тус цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг 2015 оноос хойш үе шаттайгаар хэрэгжүүлжээ. Тус спорт цогцолборын барилгын ажил 2015 онд царцсан байсан ч тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн М,Оюунчимэг бүрэн гүйцэт ашиглалтад оруулахад төсөвт хөрөнгө мөнгө суулгаж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажилласнаар өнөөдөр ийнхүү 100 хувь ашиглалтад орж, хүүхэд, багачууд иргэдээ хүлээн авахад бэлэн болжээ.
Барилга угсралтын ажлыг “Люксвүүд” компани гүйцэтгэсэн бөгөөд 3 блок бүхий дөрвөн давхар спорт цогцолбор юм.
Ийнхүү Чингэлтэй дүүрэг иж бүрэн спорт цогцолбортой болсноор нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, олон нийтийг хамарсан спортын арга хэмжээ зохион байгуулахын зэрэгцээ тив, дэлхийд нэрээ дуурсгах олон тамирчид төрөн гарах боломж бүрдэж байна.