С.Молор-Эрдэнийг 5-12 хүртэлх жилээр хорих ялтай зүйл ангиар шалгаж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
120
legacy:molor-erdene/MPA PHOTO 2016-1717.jpg

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг шалгаж эхэлсэн. Тодруулбал, тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ дагуу өчигдөр ТЕГ-аас С.Молор-Эрдэнийг саатуулсан байна.

Түүнийг ЭХТА-ийн 19.9 дүгээр зүйлийн Үндэсний эв нэгдлийг бусниулах,

1. Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх зүйл заалтаар буруутган шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Сануулахад, С.Молор-Эрдэнэ нь “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан монголчуудад ямар ч хамаагүй. Харин Төв Ази хавиар байсан байж магадгүй” гэх зэргээр олон нийтийн сүлжээнд ярьсан байдаг.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Энхбаатар1 сар өмнө

    Ял өгөх ёстой шүү.Улс үндэстнийг гутаан доромжилсон.

  • З
    Зочин1 сар өмнө

    Хатуу хорьж шийтгэх хэрэгтэй дараа дараагийн ам хэлээ захирч чаддаггүй нөхдүүдэд сургамж болгох хэрэгтэй

  • З
    Зочин1 сар өмнө

    Зүгээр ярьсаны төлөө ингэж байгаа байж үйлдлээрээ газрын баялагийг өөртөө хуу хамсан гаруудыг яадаг ч үгүй яасан эргүү хуультай улс вэ хаха

    • H
      hello1 сар өмнө

      Газар ухах бол яахавээ, аргалж шийдэж болноо. хүний үзэл санаанд, тэр тусмаа залуу өсвөр үеийнхэний үзэл санаанд нөлөөлсөн бол тийм амар бүх нийтээр нь очоод шийдчих боломжгүй шүү дээ, нэг л өдөр хүүхэд чинь өөдөөс чинь Чингис хаан гэж хүн байгаагүй зохиомол гээд мэтгэлцээд эхэлбэл ч.... хэцүү бишүү!?

  • З
    Зочин1 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин1 сар өмнө

    shaa ta nar

  • М
    маги1 сар өмнө

    юу ярьж байгаагаа мэдэхгүй жаахан эргүүдүү философич байна лээ дээ энэ. шоронд биш сэтгэцийн эмлэнэгт насаар нь байлгавал таарах байх өө.

  • З
    Зочин1 сар өмнө

    За болио боль. Эх орноосоо урвагчид чинь Төрд дүүрэн бхад.

  • А
    Амгаа1 сар өмнө

    Элбэгдорж: тактик байсаан... гээд хошгоруулцан шүү.

  • З
    Зочин1 сар өмнө

    Нөгөө халтар авгайг бас юм дуулгана даа

  • З
    Зочин1 сар өмнө

    songuuli duhuud irehleer ailgah taktik hereglej bga ym, uzel bodloo ilerhiilsenii tuluu iim yal shiitgel avna gdg bol baij bolomgui zuil

    • З
      Зочин1 сар өмнө

      гадны тусгай албадаас захиалга авч хөлсөөр зориуд ийм зүйл яриад явдаг байвал яах уу тийм бол ял өгөх ёстой