Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн өдөр тохиож байна

Улс төр
admin
Унших: 1 мин 33 сек
100
legacy:resources/images/news/d30b730cd5db364bdd5f403dcb4f8fba-2020-06-14-125904-1543784770.jpeg

Өнөөдөр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр өнөөдөр 52 нас хүрч байгаа юм.

У.Хүрэлсүх нь 1968 оны зургадугаар сарын 14-нд Улаанбаатарт төрсөн. 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайдаар томилогдож, одоог хүртэл уг албыг хашиж нэр төртэй хашиж буй улс төрч юм. 

Ерөнхий сайд төрсөн өдрөөрөө өөрийн нэр дэвшиж буй тойрог болох Хэнтий аймагт ажиллаж байна.

-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН НАМТАР-

1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг , 2002 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг тус тус төгссөн.

Улс төр судлаач, Төрийн удирдлагын арга зүйч, Эрх зүйч мэргэжилтэй.

Ажилласан байдал: 

1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч

1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан

1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх

1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал

1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх

2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн

2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн

2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд.

2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд

2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч

2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн.

2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд

2016-2017 онд Монгол Улсын Шадар сайд

2017 оноос Монгол Улсын Ерөнхий Сайд

2017 оноос Монгол Ардын Намын даргаар ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд төрсөн өдрийн мэнд хүргэе!

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2020/06/15

    marshil Budyonii neremjit AA iin 150 dugaar angi hamt ajillaj blaa

  • E
    Enkhjargal2020/06/15

    Tand tursun udriin gal haluun mend hurgie.uls orniihoo tuluu ulam ihiig hiij buteene gedegt tani itgel duuren baidag shuu.olon tumniihee itgel hundetgeliig daaj ulam sain ajillaarai.amjilt ylalt eruue

  • З
    Зочин2020/06/15

    Таны төрсөн өдөрт баярын мэнд хүргэж ажлын амжилт хүсье

  • З
    Зочин2020/06/14

    ТАНД_ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ_АМЖИЛТ,ЯЛАЛТ ХҮСЭЕ

  • З
    Зочин2020/06/14

    Төрсөн өдрийн мэнд хүргэе. Монгол улсын төлөө зүтгэе. Хүчээ нэгтгэе.

  • З
    Зочин2020/06/14

    Төрсөн өдрийн мэнд хүргэе тандаа ТӨР Түмнийхээ төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа сайхан баярлаарай

  • З
    Зочин2020/06/14

    Torvon odtin meng xvrdei amjilt

  • Д
    Д. Дамдинпүрэв2020/06/14

    Танд төрсөн өдрийн мэнд хүргэe .таныг дэмжиж байгаа шүү амжилт .

  • B
    Batpurew2020/06/14

    боловсролтой чадвартай залуу шүү төрсөн өдрийн мэнд хүргэе.

  • Э
    Энхбат.Ш2020/06/14

    Хэлсэндээ хүрч чаддаг дажгүй залуу бга лээ Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе