Гал гарсан байрнаас хөл, толгойгоо хүлүүлсэн эмэгтэйн цогцос олджээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/download-2020-08-04-100010-1260967000.jpeg

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Саруул” хотхоны 6 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр орой 21:49 цагт иржээ. Уг дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очин, 30 минут ажиллаж галыг унтраасан байна.

Түймрийн үеэр 23 настай иргэн Б /эрэгтэй/  цонхоор үсэрч нас барсан бол, түүний ээж болох 46 настай иргэн Н хөл толгойгоо скочоор хүлүүлж, толгойноос нь цус гарч нас барсан байдалтай олдсон байна.

Албаныхан цогцсыг гаргаж Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ