Хүчтэй борооны улмаас эвдэрсэн Булган-Мөрөн чиглэлийн замыг засварлаж дуусжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/mfdwdc_116882100_874222819653795_7893640654171324725_n_x974-2020-08-04-133233-1149419758.jpeg

Хүчтэй орсон бороо, үерийн улмаас эвдрэл үүссэн замуудыг засварлаж байгаа билээ.Тэгвэл өнөөдөр Булган-Мөрөн чиглэлийн эвдэрсэн замыг мөн засварлаж дууссан байна.

Тодруулбал, зургаадугаар сарын 21-ний өдөр хүчтэй орсон аадар борооны улмаас Булган-Мөрөн чиглэлийн А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь километрт нь эвдрэл үүссэн /зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн.

​Уг авто замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК шаардлагатай засварын ажлыг 100 хувь гүйцэтгэж, дуусгасан гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.