Олимпийн аварга Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгчид ганцаараа нэр дэвшлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
30
legacy:resources/images/news/22497590_505812909796026_385614739_n-2020-08-04-223802-1248649057.jpeg

МҮОХ-ны Ерөнхийлөгчид Монголын анхны Олимпийн аварга Н.Түвшинбаяр нэр дэвшлээ. Тодруулбал, Өнөөдөр /08.04/ МҮОХ-ны хараат бус, бие даасан сонгуулийн комисс хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарласан юм. Ийнхүү МҮОХ-ны Ерөнхийлөгчид Олимпийн аварга Н.Түвшинбаяр сонгогдохоор ганцаараа нэр дэвших нь тодорхой болсныг албан ёсоор зарлалаа. 

Харин МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид Олон улсын залуучуудын ногоон наадмын гүйцэтгэх хорооны наадам хариуцсан захирал Цэвэгмидийн Бат-Энх, Гавьяат дасгалжуулагч Чойжгаваагийн Наранбаатар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Отгонцагаан, Гавьяат дасгалжуулагч Галсанжамцын Пүрэв-Очир нар нэр дэвшлээ. 

Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн ээлжит бус хурал 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдах ажээ.