А.Амбасэлмаа: Өнөөдөр 14 хүн эдгэрч эмнэлгээс гарч байна

ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 615 хүний шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна.
Үүнд:
Долдугаар сарын 15-нд Сөүл-Уб-ын онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ,
Долдугаар сарын 21-нд Токио-Уб-ын онгоцоор ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ,
Долдугаар сарын 22-нд Австралийн онгоцоор ирсэн Оюутолгойн ажилчдын шинжилгээ,
Тандалтын зорилгоор хийсэн 16 хүний сорьц,
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ,
Ажиглах байр болон бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа 19 эмч, ажилчдын шинжилгээ,
Алтанбулгийн боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээ,
Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж буй 2 хүний давтан шинжилгээ,
Замын-Үүдээр орж ирсэн ачаа тээврийн 100 жолоочийн шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар Халдвартын клиникээс 14 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна. Энэ хүмүүс долдугаар сарын 12, 14-нд ирсэн энхийг сахиулагч дайчид байгаа." гэлээ.
Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 293, эдгэрсэн 244, эмчлэгдэж буй 49 хүн байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл, 46 хүн хөнгөн, 3 хүн хүндэвтэр байна.



