Хоёр монгол эмэгтэйг хүчирхийлсэн Малайзын цагдааг энэ сард шүүнэ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/7c05b15cca0672844bad36637f42b6bf-2020-08-06-105319-1612858760.jpeg

Өнгөрсөн хоёрдугаар сард Малайзын Петалинг Жаяа хотын цагдаагийн алба хаагч хоёр монгол эмэгтэйг саатуулан, зочид буудалд хорьж, улмаар хүчирхийлсэн хэрэг гарсан билээ. Уг хэргийг үйлдсэн замын цагдааг дөрөвдүгээр сарын 12-нд баривчилж, 5 хоног саатуулан эрүүгийн хуулийн дагуу хүчингийн хэрэг үүсгэсэн ч, өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байсан юм.

Тэгвэл Малайзын талаас дээрх хэргийг шүүх асуудал коронавирусний цар тахлын улмаас удаашралтай байна гэж тайлбарлаж байсан ч энэ сард шүүх хурал болж, хэрэгтнийг шүүнэ гэсэн мэдээлэл байна.