Б.Ууганбаяр: Энэ сарын 10,11-нд Алтанбулаг, Замын-Үүд боомтоор иргэдээ татан авна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:upload/images/photo/ууганбаяр.jpg

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:

"Энэ сар гарсаар гурван удаагийн тусгай нислэгээр гадаадад байгаа иргэдээ татан авлаа. Тодруулбал, БНСУ-аас 260, АНУ-аас 253, Энэтхэгээс 168 иргэн эх орондоо ирсэн. Энэ дагуу бид нийтдээ нийслэл, орон нутгийн хэмжээнд 2827 иргэнийг тусгаарлах ажлыг зохион байгуулж байна.

Бид ойрын хугацаанд 7-10-ны хооронд Алтанбулаг боомтоор иргэдээ татан авах арга хэмжээг зохион байгуулна. Мөн 10, 11-ний өдрүүдэд БНХАУ-аас Замын-Үүд боомтоор иргэдээ татан авах ажлыг зохион байгуулахаар боллоо." гэлээ.

Мөн маргааш Алтанбулаг боомтоор 360 иргэн орж ирнэ, үүнтэй холбогдуулан татан авах үйл ажиллагаанд улсын байцаагч нар оролцоно." гэлээ.