С.Жавхлан дүү минь, гэртээ харь даа…

Улс төр
Оргилмаа
Унших: 4 мин 47 сек
200
legacy:javhlan suult/246440120_587589065992983_7268987199937805055_n.jpg

С.Жавхлангийн жагсаалд очлоо. Үнэндээ жагсаагүй ээ, С.Жавхланг дэмжигчид, сонирхогчдын цугларалт л байсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Түүнтэй хэдэн үг солилоо. Мэдээж “Монголоо аваръя” гэж бодсон гэж байгаа юм. “Дабл стандарт”-ын талаар асуулаа, дорвитой үг хэлсэнгүй. Засгийн газар, УИХ ч юм уу тарна, огцорно гэдэгт би байтугай тэр маань ч өөрөө итгэлтэй биш байв. Тэгэхээр лоозон л төдий бололтой.

Товчхондоо би дэмжих гэж эсвэл гутаах гэж биш, нүдээр харж чихээр сонсож, зүрхээрээ мэдрэх гэж очсон юм. Тиймээс юу бодогдсон сэтгэгдлээ л хуваалцъя. Тэнд “бэлтгэгдсэн жүжигчид” алга. Сэтгэл зүрхээрээ очсон, үгээ ч хэлж чадахгүй гэрэвшсэн, ихэвчлэн С.Жавхланг харах гэж очсон Увс нутгийн гаралтай, эсвэл СУИС-д хамт сурч байсан, дуунд нь дуртай хүмүүс л “дэмжиж яваа юмаа” гэж байна. Танил дүү нар ч таарч хууч хөөрлөө.

Эмзэглэмээр нэг зүйл нь намайг очих мөчид тэд хотын удирдлагад төв талбай дээр гэр барих хүсэлт тавих гэж очиж л дээ. Хүлээж аваагүй гэсээн. Цементэн дээр хэдэн хучлага дээр хайрагдаж буй тэднийг хараад одоогийн огцруулъя гээд байгаа сайд, дарга нар нь хоёр жилийн өмнө хэчнээн тав тухтайгаар эсэргүүцлээ илэрхийлж байсныг яаж санахгүй өнгөрөх билээ.2019 оны 1 дүгээр сарын 19-ний шөнө л дөө. Өглөө сэрэхэд л 15 гэр дүнхийж байлаа шүү дээ. Хорогдох төдий биш ээ, гоёмсог гэрүүд, тэдгээрээс тавыг нь УИХ-ын тухайн үеийн гишүүн бариулсан гэж мэдээ хүртэл гарч байв. Энэ бол ялгаа шүү. Ямар эрсдэл учрахыг С.Жавхлан ч, төр ч таашгүй. Энэ талбай дээр төрийн хамгаалалт дунд эгэл жирийн залуу иргэн нь савтай шатахуун авчирч өөрийгөө амьдаар нь шатаахад хэн ч яаж ч чадаагүй. Тэр хар өдрөөс хойш нэг жил ч болоогүй, тэгээд л таг чиг. Хүний амь тасрах тийм амархан. Монгол хүний амь нас төрийн өмнө тийм л үнэтэй.

Энд нэг харьцуулалтыг олон нийт яриад байгаа юм. Иргэн Э.Одбаяр, Б.Монголхүү нарыг яагаад барьж аваад явчихав, яагаад С.Жавхланг болохоор бөө бөөлүүлээд байхад байлгаад байна вэ гэж? Яах аргагүй харьцуулах кейсүүд. Ялгаа нь юу гээч?

С.Жавхлангийнх тайван “жагсаал”. Өнөөдөр С.Жавхлан маань яг үнэндээ “Ганцаараа” байна. Бодож төлөвлөсөн ч юм алга. Хамгийн харамсалтай нь С.Жавхлан юу хүсээд байгааг С.Жавхлан ч мэдэхгүй байна. Муухайгаар хэлэхэд яг үнэндээ “Яаж хурдан тараад харих вэ” гэдэг аргаа хайж ядаж байгаа дүр зураг мэдрэгдлээ. Түүний харц, түүний зүрх ийм л мессеж өглөө. Ийм нөхцөлд Төр “оролцох”, “хориглох” нь төр муухай харагдах гээд байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл төр цөхрөхөөд тарахыг нь хүлээж байна. Түүнээс биш давуу эрх олгоод байгаа юм биш бололтой.

Тэнд юу болж байна вэ гэвэл хэн дуртай нь түүний чанга яригчаар ирж ярьчихаад яваад өгөх юм. Яг л “уураа гаргах муна” нүдчихээд яваад өгдөг шиг үзүүлбэр болчихлоо. Нөхөртөө гомдсон эмэгтэй ирээд “хоёр жил хүүхдийг нь хүчиндээд байхад засрах байх гэж хараад цагдаад мэдэгддэггүй байсан” л гэх юм. Дунд сургуулийн сурагч “С.Жавхлан ахаас нэг зүйл асууя” гээд “Та төрд байхдаа юу хийсэн юм бэ” л гэж асууна. Лавлахад Шангриллаг хаатал тэднийд, хаасны дараа харуул манааныхнаас гуйж байгаад бие засдаг, өглөөд “Модерн номадс” руу ороод цайлчихдаг гэж байна билээ. Намайг очиход яг халуун хоол нь ирж таарсан, цайлж хооллоод жаахан дулаацахад нь дөнгөж очингуутаа даарч бээрсэндээ ичиж байлаа.

Шөнө өнөө хэд маань яаж хоноо бол гээд 04.16цагийн үед очлоо. Арай олуулаа болчихсон, арваад хүн унтаж байна. Дэргэд нь хоёр бөө бөөлж байна. Бөөгийн тухайд С.Жавхлангаас асуухад “Бөөгийн холбооноос холбогдоод очиж бөөлнө, дэмжинэ, нэгдэнэ” гэсэн гэнэ. Ийнхүү шинээр ирж буй хүмүүсийн тал нь сонирхож, тал нь толгой дохиж л дэмжих юм. Нэг сонирхолтой нь түүний өөрийн пэйж дээрх live-ийг үзсэн хүмүүсийн коммент нь тэр аяараа дэмжинээ, “чи шүү” гээд байдаг,online tvчиглэлийн мэдээллийн сайт дээр хуулаад тавихаар “яв, зайл” гэцгээгээд байхыг найзтай нь хамт туршиж үзсэн юм л даа.

Тэгэхээр С.Жавхлан минь, нэг л зүйлийг хэлье. Миний дүү гэртээ харь даа. Сайн бодож төлөвлөж байгаад дахиад жагсаж болно шүү дээ. Улс төрийн дэмжигч, урлагийн фэнүүд хоёрын ялгааг гаргаж байж ийм ажил хийхгүй бол ямар ч эрсдэлд орж мэднэ гэдгийг хувиасаа зөвлөе.

Төр засаг ч гэсэн мундаг сайндаа чамайг байлгаад байгаа юм биш. Монголын ард түмний үзэл бодлоо илэрхийлэх хамгийн гол элемент жагсаал цуглаан гэгчийн нэр хүндийг унагах гээд, олон нийтэд муухай харагдуулах гээд та нарыг “байлгаад” байна.

Өнөөдрийн УИХ, Засгийн газар дотор С.Жавхлантай нэг танхимд хууль батлалцаж суусан хүн цөөнгүй бий. Яагаад очиж уулзаж болдоггүй юм бэ. Тэр бол хатуу ширүүн тэмцэгч биш. Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй, урлагаар хөглөгдөж асаж шатаж явдаг л залуу иргэн. Түүнд жагсах эрх бий. Сэтгэлийн хөөрлөөр төлөвлөлтгүй эхэлсэн ч олон улсын хэмжээнд, гадныхан түүний энэ “ажлыг”, цугласан хүмүүс, үзүүлсэн уриа лоозонг харсан хэн ч “Улс төрийн эсэргүүцэл” л гэнэ. Тавьсан шаардлага, яриад байгаа зүйлд худал үг алга. Нийгэмд шударга ёс алга, хууль тэгш бус үйлчилж байгаа нь үнэн. Цар тахлын үед одон тарааж, сонгуулийн уулзалтууд хийхээс эхлээд тархалт нэмэгдэхэд хүргэсэн нь үнэн. Зохион байгуулалт муугаас халдварыг бууруулж чадахгүй байгаа нь, үүнээс үүдээд өдөр бүр арав гаруй хүн амь насаа алдаад байгаа нь үнэн. Үүнийхээ төлөө нэг, хоёр гишүүн гарч ирээд “Уучлаарай” гэхэд л “Жавхлангийн жагсаал” гэгч чинь тарахад бэлэн байна шүү дээ. Яагаад үл тоогоод байгаа юм бэ гэдэгт би ч гэсэн бухимдаж байна. Ямар арга замаар Төрийн толгойд сууснаа ийм амархан мартах байсан юм уу? Төр, иргэний зай ийм хол байвал олон олон жагсаал гарна. Тэгэх ч эрхийг Үндсэн хуулиар олгосон байдаг. Одоо байраа соль. Төр засаг гадаа гар. С.Жавхлан дүү минь гэртээ харь л гэе дээ.

Нийтлэлч У.Оргилмаа

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    Сонирхогч5 жил өмнө

    Жавхлан минb хүний үгэнд ор.ямарч бодлого зорилгогүй дэмий юм донгосч байхаар Монгол улсын ерөнхийлөгч ерөнхий сайд их хурлын дарга гишүүд байсан нөхдийг нэг бүрчлэн мөнхэрдэнэ шиг нэртэй овогтой н дуудаад та нар 30жил монгол орныг яагаад ийм болчихов гэж асуувал чамайг хүмүүс үнэлэх байсан юм. Одоогийн засгийн газарт бүх бурууг тохоод байвал чи бас хамт 4 жил хоол хороосон учир хамт унана одоо гэртээ харbж сайхан амар

  • З
    Зочин5 жил өмнө

    Жавхлан угаасаа мулгуу лдаа. Дэлхий сөнөнө гээд итгэчихсэн хүн шдээ. Сөнөөгүй л биз дээ

  • И
    Иргэн5 жил өмнө

    Жавхлантай уулзаж явдаг завтай дуртай төриин хүн хаа байхавдээ яасан гэж ч уулзах билээдээ мөнгө нэхээ юу май гээд өгөх үү сонгол яасан гэж автах юм хэнээс аврөх гээв ямарч ойлгомжгүй л юм болж байна даа харь харь яршигтай юм

  • З
    зочин5 жил өмнө

    У.Оргилмаа та сэтгүүлч биш хүн байна. Монгол улс хөгжих үү ард түмэн сайхан амьдрах уу таны үр хүүхэдэд ирээдүй байна уу та хариулж чадахгүй таны төрсөн үнэн үхэх үнэн хайран сайхан мэргэжил Тэнд үг хэлж байгаа эмэгтэйчүүд гайхамшигтай огштол хэлж байлаа. Тань шиг сүрэг хүмүүсийг бий болгосон энэ нийгэм цэвэршиж тэнгэр цэлмэх өдөр удахгүй ирнэ.

  • З
    Зочин5 жил өмнө

    Hulgaichiin gar hul hulgaich baidag

  • З
    зочин5 жил өмнө

    Жавхланд хэлэх үг бодсон зүйл алга бүгд мэднэ гээд л цугласан хүмүүсийг яриулах гэж оролддог

  • З
    Зочин5 жил өмнө

    Эцэг эхийн голомт төрсөн нутгаа ташуурдаж нутгийн зон олноо харааж зүхсэн хүнийг Увс нутгийн тэнгэр л лав хялайж харагүй бх.Жавхланд Увсын цэнхэр хязгаар ахдах бхаа

  • З
    Зочин5 жил өмнө

    Заа юу гэж Жавхлантай очоод уулзаад өрөвдөөд явахав дээ.Өөрөө эхлээд бөөн сенсац болгоно л гэж бодсон юм шиг бгаан.Одоо Жавхланг гөлөөг гэх хүн ч бхгүй.ичсэндээ болие бууя гэж хэлж чадахгүй ацан шалаанд орцон бна лээ.Хэн нэгэн Төрийн түшээ ирээл ойлголоо одоо боличих тэхүү гээл гуйнгуут ухас гээл харьчих гээд бдаг.Даанч нөгөөдүүл нь тоодоггүй ээ

  • З
    Зочин5 жил өмнө

    Тиймээ .эх оронч сэтгэлтэйд чин баярлаж бна гэхдээ .одоо биеээ бодоод болисон н дээр

  • З
    Зочин5 жил өмнө

    Бие эрүүл мэндээ бод гэртээ харисан нь дээр.

  • З
    Зочин5 жил өмнө

    ta nar shhig muu xolnii savnuud exoron gej medexgui sul doroi bgaa bxgui medegdexgui bolchixson xunii xajuud nd xun chin ex oron gej sanaa zovj jagsajbnshuu de sayxan boltol xujaa oruulax xuuli batlax gelee en chin yum yum ex oronoo xamgaalya gej ene un tend bj bn ta nariin xajuud baatar bna za jagsaald ochood udurjin bgaagui ch irged demjej bgaa xarj bgaad muusain joom bisaanuudad ex ornoo aldana gej bxgui shuu

  • A
    Ajaa taij5 жил өмнө

    Turiin shimegchid huiterhiig huleej nuden balai chihene dulii orgij baina. Erdenii nam Ganbaatariin tsuunh l neg ochih shiv. Tertee tergui kompoporkuud unah nuhee udur bur aldaatai shiidver dabeli standartaaraa haruulsaar baina.

  • D
    Davaakhuu5 жил өмнө

    Жавхланг ард түмэн дэмжлээ юу урлагийн фэннүүд нь дэмжвэл их юм.

  • З
    Зочин5 жил өмнө

    Наад хүн чинь мөнгө л нэхсэн шд.Санаагаа ч илэрхийлж чадахгүй Монголоо аварна гэдэг ганц үгтэй эргүү ац

  • Х
    Ххх5 жил өмнө

    Зассс Жавхлангаас уучлалт гуйгаад уулздаг тэнэг хүн хаана байдгийн .

  • Т
    Тэргэл5 жил өмнө

    Гадны гар хөл чам шиг юм Жавхланд заахгүй шүү. Нийтлэл ч гэх шиг тоож уншихгүй наадхыг чинь. Юм уншдаг тархи байхгүй болсон шүү. Энэ Монголд чинь . Удахгүй чи өөрөө гэргүй болно до.

  • I
    ir5 жил өмнө

    jabhlan odoo bolio shal khudlaa gar. abilgaljsan mongol oron duuslaa. ydaj yponii kolon bolbol goe hogjino doo

  • Т
    Төр5 жил өмнө

    Төриин түшээд минээ иргэд ордны чинь гадаа эрүүл мэндээрээ хохирох гээд бна Нэг нь чч гэсэн гараад уулзаад үгииг нь сонсооч ээ Ингэх өдөр иа нарт ирнэ шүү

  • З
    Зочин5 жил өмнө

    Javxlang demjij bna Ex ornixoo tuluu demjix xeregtei

  • E
    Erdenee5 жил өмнө

    Huts