Х.Нямбаатар: Иргэний нийгмийн байгууллагуудыг хааж боомилж байгаа асуудал байхгүй

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Nyambaatar gishuun/242931928_376714094126234_2752820907501533236_n copy copy.jpg

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар Холбооны болон Сангийн эрх зүйн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Дээрх хуулиудыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэн ажлын хэсэг байгуулж, хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хэрэгтэй гэж үзжээ. Үүнтэй холбогдуулан хууль санаачлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

Тэрбээр "Мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын байгууллагын өмнө бид энэ оны нэгдүгээр хагаст багтан хэрэгжүүлэх хэд хэдэн үүрэг хүлээсэн. Үүний хүрээнд ашгийн төлөө бус хуулийн этгээдүүдийн эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай. Энэ ондоо багтаж стратегийн төлөвлөгөөгөө УИХ-аар батлуулах болно. 1997 онд батлагдсан ТББ-ын тухай хууль 25 жилийн хугацаанд төдийлэн шинэчлэгдээгүй. Өнөөдөр ТББ-уудын удирдлага, удирдах зөвлөлтэй холбоотой олон асуудал шүүхээр шийдэгсэн. Тиймээс үүний эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож байгаа бөгөөд иргэний нийгмийн байгууллагуудыг хааж боомилж байгаа асуудал байхгүй" гэлээ.