Путины дотор Сталин ч байна, Гитлер ч байна

Улс төр
М.Энхсайхан
М.Энхсайхан
Унших: 2 мин 14 сек
100
legacy:Enkhee.png

Ер нь Орос, Украины асуудлаар Монголын нийгэм хуваагдмал байдалтай байгаа. Энэ бол амьдрал. Гэхдээ хоёр хуваагдсан байдлыг ялгаж харах юм бол нэг хэсэг нь айдсаараа ялгарсан байгаа. Нөгөө хэсэг нь үнэт зүйлээрээ ялгарсан байгаа. 1990 оны ардчилсан хувьсгалаа эргээд сана. Бид айдсыг давж байсан. Энэ айдас Монголын нийгэмд гүн шигдээстэй байгаа.

Монголчууд бид Ерөнхий сайд нараа Зөвлөлт улсад цаазлуулж байсан. Олон мянган лам хуварга, сэхээтнүүдээ хэлмэгдүүлж байсан. Тийм учраас энэ айдас гүнзгий суусан гэдгийг би ойлгож байна. Гэхдээ 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаар бид айдсаа давж, эрх, эрх чөлөөнийхөө төлөө босож байсан шүү гэдгийг хэлмээр байна.

Өнөөдөр шалгалт өгөх болчихжээ. Хувь хүн ямар үнэ цэнтэй юм? Ямар үнэлэмжтэй юм гэдгээрээ шалгалт өгөх болчихож. Түүнтэй адилхан улс төрийн намууд, байгууллагууд шалгалт өгөх болчихсон байна. Улс орон юуны төлөө байгаа вэ? гэдгээрээ шалгалт өгөх болчихсон байна. Харамсалтай нь өнөөдөр Орос цэргийн хамаг хүчээрээ хөрш орнууд руугаа заналхийлдэг болж. Түүнийгээ ч үзүүлж, Украин руу дайрч, энгийн номхон иргэдийг устгаж байгааг та бүхэн нүдэн дээрээ харж байгаа. Энэ бол нэг өдөрт болчихсон зүйл биш ээ. Их урт, удаан хугацаанд энэ могойн үр бойжиж байсан.

Энэ халдан түрэмгийллийг үйлдэж байгаа Путины дотор Сталин ч байна, Гитлер ч байгаа гэдгийг хэлмээр байна. Гадаад бодлого талаасаа бусад орныг эзлэн түрэмгийлэх асуудлыг Гитлер сэдэж байсан бол өөрийн ард түмнээ хавчин гадуурхаж, устгадаг, сөрөг хүчнээ дардаг Сталинч байр суурь Путины дотор бий болжээ. Дарангуйлагч бий болсон газар амьдрал сайхан байх боломжгүй.

Дарангуйлагч бий болох хоёр нөхцөл байдаг гэж эрдэмтэд бичдэг. Тахин шүтдэг ард түмэн байх ёстой. Мөн тэр удирдагч параной өвчтэй байх ёстой. Энэ хоёр шинж тэмдэг хоёулаа цогцолчихоод байна. Өнөөдөр Оросын ард түмэн дайныг эсэргүүцэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ дайныг эсэргүүцсэн хүн бүр баривчлагддаг, шоронд ордог. Төрийн дум нь албан ёсны мэдээллээс өөр, Кремльд таалагдаагүй мэдээ цацсан болгоныг 15 жил хорих ял өгөх хууль баталлаа. Энэ бол дарангуйлал тогтсон гэдгийг харуулж байна. Урт ширээний ард гадны удирдагчдыг хүлээж авдаг шинж тэмдэг бол параной өвчтэй гэдгийг харуулж байгаа юм. Украинд болж байгаа үзэгдэл Монголд бий болохыг үгүйсгэхгүй. Тийм учраас үүнийг хатуу эсэргүүцэж, байр сууриа ил тодоор хүчтэй илэрхийлэх ёстой.

Орос цэргийн хамаг хүчээрээ хөрш орнууд руугаа заналхийлдэг болж. Түүнийгээ ч үзүүлж, Украин руу дайрч, энгийн номхон иргэдийг устгаж байгааг та бүхэн нүдэн дээрээ харж байгаа. Энэ бол нэг өдөрт болчихсон зүйл биш ээ. Их урт, удаан хугацаанд энэ могойн үр бойжиж байсан.

Энэ халдан түрэмгийллийг үйлдэж байгаа Путины дотор Сталин ч байна, Гитлер ч байгаа гэдгийг хэлмээр байна.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хөх Монгол

    Чиний дотор МАО байгаа юу? Хуцдаг лалар хужаа

  • Х
    Хөх Монгол

    Чиний дотор МАО байгаа юу? Хуцдаг лалар хужаа

  • З
    Зочин

    энэ өөрөө хэн юм нохой долоо

  • Х
    Халхчууд

    Украинд болж байгаа үзэгдэл хэдийд Монголд бий болох вэ гэвэл Монгол дах хятадын эрлийзүүд улс төрийн өндөр албан тушаалд очиж, Хятадад ашигтай гэрээ хийж, монголчуудыг улам ядууруулах хууль, гэрээ, шийдвэр гаргаж, улмаар хятадад дагаар орох нөхцлийг бүрдүүлэх үед бий болно. Монголчууд хоорондоо хагаралдаж, эрлийзүүд Хятадын хөгжлийг магтан дуулж, тэдний тагнуул хийж, албан тушаалаа ашиглан ард түмний эсрэг хорлонг сүйтгэх ажиллагаа явуулж байгаа нь эхнээсээ илэрч, ял шийтгэл хүртсэн ч тэд нам дарагдаагүй л байна.

  • З
    Зочин

    НАТО- юунд ОХУ-ын хилд тулан ирж, неофашистүүдийн толгойг өндийлгөж , орост дайсагнаж заналхийлэв. Барууныхан Орсуудыг үндэстний хувьд бүхэлд нь устгах ганцхан зорилготой. Өөртэйгөө хүч тэнцүү хүчирхэг гүрнийг байлгахыг хүсэхгүй байна. Бүхнийг өөрийн мэдэлд оруулах хүсэлтэй. Ерөнхийлэгч Путин улс орноо ард иргэдээ хамгаалах үүргээ л биелүүлж байна. Украиныг неофашистүүдээс харгислагчдаас цэвэрлэж байна

  • Z
    zochin

    putin hen baih n ene hujaad hamaaguildee

  • З
    за Россию...

    манайд зөндөө л ТББ байдаг даа_адилхан шар юм байж гэдэг шиг л дуулаан хөнжил ч болтугай явуулах юм сан даа, эрдэнэт үйлдвэр, номин эрдэнэт хивс гээд Ukr Ru аль аль нь ч ажиллаж байсан даа._ ИНТЕРНАЦИОАНАЛ Ч үүрэгдээ нэмэр оруулахсан...

  • З
    за Россию...

    Монголын төрд ажиллаж байсан хүн ийм нийтлэл бичих нь ёс зүйгүй юм., хаанаас захиалга авч нийтэлж байгаа нь бас анхаарууштай юм

  • T
    tanii dotor bi ch bgaa shuu aytaihan bai

    tanii dotor bi ch bgaa shuu aytaihan bai

  • T
    tanii dotor bi ch bgaa shuu aytaihan bai

    tanii dotor bi ch bgaa shuu aytaihan bai