Ж.Батсуурь нэрээ татаж, Х.Баттулгаас эргэн тойрныхон нь холдож эхлэв

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 49 сек
50
legacy:Battulga Erunhiiluch/Battulga/Тамга зурагны (1).jpg

Гэрэл зургийг mpa.mn

О.Цогтгэрэл талын АН-ын даргын сунгаа утгаа алдлаа. Дөнгөж сая тус сонгуульд нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татсанаар экс Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөгчгүйгээр тунаж үлдлээ.

Ж.Батсуурь “Сонгуулийн сурталчилгааны явцад буюу өнгөрсөн сарын 31-ний өдөр Монгол Улсын дээд шүүх Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж авснаар шинэ нөхцөл байдал үүслээ. Үүссэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор УДШ-ийн хуралдааны шийдвэрийг албажин гартал намын даргын сонгуулийн санал хураалтыг түр хойшлуулж, шинэчлэн бүртгэсэн дүрэмд нийцүүлэн зохион байгуулахыг АН-ын дотоод сонгуулийн хорооноос шаардсан боловч бидний саналыг хүлээж авсангүй. Тиймээс миний бие албан ёсоор нэрээ татаж байна” хэмээн мэдэгдэв.

Дээд шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Гаргасан шийдвэртэйгээ холбоотойгоор хууль тайлбарлахгүй байх эрхтэй байгууллага бол Дээд шүүх.

Өөрөөр хэлбэл, АН-ын асуудал нэг талдаа гарах тал руугаа хандаж эхэллээ. Ж.Батсуурь нэрээ татсанаар Х.Баттулга ганцаараа үлдэж байгаа юм. Товчхондоо О.Цогтгэрэл талаас зохион байгуулсан АН-ын сунгаа бүрэн утгаа алдаж байна. О.Цогтгэрэл сунгаа дөнгөж эхлэх үед Ж.Батсуурийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тиймээс Ж.Батсуурийн үгийг О.Цогтгэрэл талын АН гэж хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.

Нэгэнт гарсан Дээд шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломж Х.Баттулгад байхгүй. МАН-ын хувьд өөрчлөх нь илүү аюултай. Тиймээс шүүхийн шатанд бүрэн ялалт байгуулж буй талаар С.Эрдэнэ талыг нэрлэх нь зүйтэй.

Мөн өөр нэгэн зүйл уншигдаж буй нь О.Цогтгэрэл, Ж.Батсуурь нар нөхцөл байдал өөрчлөгдөхийг мэдрэх зуураа Х.Баттулгыг орхисон. Эсвэл Х.Баттулга хуулийн хүрээнд боломжгүй болсон даруйдаа өөрийгөө Ж.Батсууриар төлөөлүүлэхээр шийдсэн гэж бололтой. Үүнээс гадна АН-ын гишүүд магадгүй дараагийн сонгуульд нэг талдаа гарч өрсөлдөх боломж, нөхцөл байдал үүсч байна гэж үзэхээр байна. Үүний цаана УИХ дахь АН-ын гишүүд болох Ц.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Н.Ганибал тэргүүтнүүд хаашаа эргэх вэ гэдэг сонирхол татаж байна.

Ямартаа ч Дээд шүүхийн гарсан шийдвэртэй холбоотой АН-ынхан хуулийн талд нэгдэж эхэллээ. Ж.Батсуурийн мэдээллийн ард АН-ын гол төлөөлөгчдийн нэг болох Х.Тэмжүүин тэргүүтэй нөхдүүд зогсож буй нь хуулийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч буйг илтгэх мэт.

Одоо цаашдаа нөхцөл байдал яаж эргэх вэ. Мэдээж хуулийн хүрээнд дүрмээ бүртгүүлсэн С.Эрдэнийн АН шинэ даргаа тодруулах процесс өрнөнө. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга АН-ын даргатай холбоотой “тоглоомоос” хүчээр гарчихлаа. Х.Баттулгаас эцсийн мөчид эргэн тойрныхон нь холдож орхилоо.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DER

    Өнөөдөр би олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

  • З
    Зочин

    Баттулга хулгайчыг дагадаг хэн байдын... удахгүй шоронд явах юм чинь... харин Эрдэнэ одоо намаа сайхан цэгцлээд шинэ залуу , жинхэнэ ардчиллын туг болчихоор хүнд намын даргын албаа өгчих хэрэгтэй... уг нь Тулгат зүгээр байсын , даанч болсонгүй шиг боллоо... хуучны муу нэр зүүсэн юмнууд хэрэггүй шүү... . Эрдэнэ тэхдээ намынхаа төлөө Баттулгатай сайн үзэлцлээ шүү... Монголд жинхэнэ барууны үүэлтэй , жинхэнэ АН л хэрэгтэй бнаа... Оюундарь уг нь зөв ч юм шиг.... гэхдээ мэдэхгүй ээ мэдэхгүй....

  • З
    Зочин

    Баттулга хулгайчыг дагадаг хэн байдын... удахгүй шоронд явах юм чинь... харин Эрдэнэ одоо намаа сайхан цэгцлээд шинэ залуу , жинхэнэ ардчиллын туг болчихоор хүнд намын даргын албаа өгчих хэрэгтэй... уг нь Тулгат зүгээр байсын , даанч болсонгүй шиг боллоо... хуучны муу нэр зүүсэн юмнууд хэрэггүй шүү... . Эрдэнэ тэхдээ намынхаа төлөө Баттулгатай сайн үзэлцлээ шүү... Монголд жинхэнэ барууны үүэлтэй , жинхэнэ АН л хэрэгтэй бнаа... Оюундарь уг нь зөв ч юм шиг.... гэхдээ мэдэхгүй ээ мэдэхгүй....

  • З
    Зочин

    Эрдэнэ , Элбэгдорж хоёрыг дагасан АН сүйрэл мөхлийнхөө замруу эргэлт буцалтгүй орлоо доо хөөрхий зайлуул

  • З
    Зочин

    Батсуурь нэрээ татаж Баттулгад зайгаа тавьж өгөх нь эхнээсээ ойлгомжтой байсан юм.Энэ далимаар Баттулга иргэний дайнд уриална. Путинаас тусламж хүснэ,