Наадмаар 670 мянган иргэн эх орноороо аялжээ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:oron nutag, huduu/хөдөө.jpg

Гэрэл зургийг mpa.mn

2022 оны 7 дугаар сарын 9-17-ны хооронд буюу баяр наадмын амралтыг тохиолдуулан амарч зугаалах, аялах зорилгоор Улаанбаатар хотоос гарах нэвтрэх дөрвөн постоор дараах тооны автомашин орон нутаг руу гарсан байна.

-Багахангай дүүргийн Хоолтын нэвтрэх цэгээр 13,796 автомашин,

-Сонгино хайрхан дүүргийн Эмээлтийн нэвтрэх цэгээр 69,675 автомашин,

-Налайх дүүргийн Налайхын нэвтрэх цэгээр 14,124 автомашин,

-Хан-Уул дүүргийн Түргэн гүүрийн нэвтрэх цэгээр 14,115 автомашин,

Урт амралтын 9 хоногийн хугацаанд нийт 117,710 автомашин хөдөө орон нутгийн чиглэлд зорчиж нэг автомашинд 4-6 ам бүлтэй нэг машин зорчсон гэж тооцоолоход 670,270 иргэн дотоодод аялсан байна.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ