СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч визийн тодорхойлолт үзүүлж, БНСУ-ын ажлын виз олгогдсон гэж их хэмжээний мөнгө шаардсан тохиолдол гарсаар байна

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:2025/05/MPAPHOTO1590.jpg

Гэрэл зургийг mpa.mn

БНСУ руу зорчих виз олголтын ажил 2022 оны зургаадугаар сарын 1-нээс хэвийн явагдаж эхлээд байгаа билээ. Виз олгож эхэлсэнтэй холбоотойгоор хуурамч виз ашиглаж байгаа виз зуучлагч гэх брокеруудаас болгоомжлохыг анхаарууллаа.

Тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас "Хуурамч виз ашиглаж байгаа виз зуучлагч гэх брокеруудаас болгоомжлохыг анхааруулж байна. Сүүлийн үед хууль бусаар виз зуучлагч монгол иргэн “Хуурамч визийн тодорхойлолт үзүүлж гэрээт хөдөлмөр эрхлэх буюу (Е-9) төрлийн виз олгогдсон гэж мэхлэн их хэмжээний мөнгө шаардсан” гэх мэдээлэл ирсээр байгаа тул Монгол иргэд та бүхэн дээрх байдлаар хууртагдаж, хохирол амсахгүй байхыг анхааруулж байна" хэмээн мэдээлжээ.