Гэртээ цоожлогдсон зургаан настай хүү цонхны ТАВЦАНГААСАА ЗҮҮГДЖЭЭ

Нийгэм
Natsagaa
Унших: 1 мин
00
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF.jpg

Орон сууцны дөрвөн давхрын цонхноос хүүхэд унах гэж байсан охиныг аврагчид аварчээ. Тодруулбал, энэ сарын 21-ний өдөр буюу өчигдөр 14:06 цагт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах ... дугаар байрны 4 дүгээр давхрын цонхны тавцангаас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагаар Нийслэлийн аврах ангийн алба хаагчид очин тухайн байранд оршин суугч 8 настай охиныг гэрийнхээ тагтнаас унах гэж байсныг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Түүнчлэн өчигдөр Хан-Уул дүүрэг гэртээ цоожлогдон үлдсэн зургаан настай хүүхэд гурван давхрын цонхны тавцангаас зүүгдсэн тохиолдол гарсан байна.