Говь-Алтайн ЗАСАГ ДАРГА: Цус ойртолт их байгаа тул сумдын залуусыг хооронд нь танилцуулах чуулга уулзалт хийнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:9.11/287537141_2475483255926866_3155349484818337878_n.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт "Алтайн залуус" чуулга уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Чуулга уулзалтын зорилгын талаар тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Монгол Улс хүний эрүүл мэндээс гадна хувь хүний хөгжил тал дээр огт анхаараагүй. Эрүүл мэндээс гадна гэр бүл төлөвлөлтийн асуудал үнэхээр орхигдсон байна. Хөдөөний иргэд эрэгтэй эмэгтэй хоёр хүүхдийнхээ эмэгтэйг нь их сургуульд явуулчихдаг. Хөдөө багт очоод уулзалт хийхэд хүйсийн харьцаа алдагдчихсан нь харагдаж байна. "Алтайн залуус" гэх чуулга уулзалт бол гэр бүл төлөвлөөгүй залуучуудыг хооронд нь уулзуулах, танилцуулах зорилготой.

Манай аймгийн хувьд бас нэг тулгамдаж буй асуудал нь цус ойртолт. Монгол Улсад цус ойртолтоороо тэргүүлж байна. Тиймээс сум сумын залуусыг уулзуулж танилцуулах зорилгоор эл арга хэмжээг хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 300 орчим хүн бүртгүүлсэн байна" гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зоёин

    Солиорсон хоосон толгой юу энэ тэнэг ман-намд иймэрхүү маанагууд дарга хийнэ л дээ.мөнгө идэх гээд шалтаг гаргаж байгаа юм уу