“Санрайз Таур” хотхон хогийн цэгт хог шатсанаас оффисын гадна фасад 1-8 давхар хүртлээ шатжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/44.jpg

Хогийн цэгт хог шатсаны улмаас оффисын барилгын гадна дулаалга /фасад/ 1-8 давхар хүртэл шатжээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Санрайз Таур” хотхон хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 17:16 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиход хогийн цэгт хог шатсаны улмаас оффисын барилгын гадна дулаалга /фасад/ 1-8 давхар хүртэл шатаж байжээ. галыг 40 минут ажиллан унтрааж, утаажилтын бүсээс 25 иргэнийг гаргасан байна.