“Торгуулиа төлөөгүй болон оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг 12 дугаар сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй“

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/09/IMG_3994.jpg
legacy:_shariljjj/1/1111/NewFolder/tugj.jpg

Торгуулиа төлөөгүй болон оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрсөн. Эл ажлыг ирэх 12 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж, торгуулиа төлөөгүй болон оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдэлд хүрсэн талаар Хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцлон хэллээ.

Замын хөдөлгөөний дүрмийн 3.7: үзлэг оношилгоонд хамрагдаагүй болон тэнцээгүй тээврийн хэрэгслийг унаж замын хөдөлгөөнд оролцохгүй гэж заасан байдаг.

Замын хөдөлгөөний дүрмийн 2.27В: байгууллага, аж ахуй нэгж өөрийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслээ тогтоосон хугацаанд нь үзлэг оношилгоонд нь хамруулаагүй, үзлэг оношилгоонд тэнцээгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж заасан байдаг.