Петровис ШТС-аас 120-ын автобусны буудал хүртэлх замыг хааж шинэчилнэ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
10
legacy:2024/10/NewFolder/зам.jpg

Авто замын засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд хэсэгчлэн зам хааж байгаа бөгөөд Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил, Петровис ШТС-аас 120-н автобусны буудал хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагаас хаана.

Тус чиглэлийн автозамыг энэ сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж засварлах юм байна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.