“Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолооч хоёр өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан“

Нийгэм
Delgertsetseg
Унших: 2 мин 1 сек
100
legacy:shuuh.jpg

СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сэтгүүлч Э.Ганхуягийн амь насыг хөнөөсөн согтуу жолоочид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр товлогдсон ч өмгөөлөгчийн хүсэлтээр дахин хойшиллоо.

Шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг энэ сарын 17-нд болж, улмаар шүүх хурлыг өнөөдөр буюу 24-ний өдөр товлосон юм. Шүүгдэгчийн зүгээс "Шүүх хуралд хоёр өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү" гэх хүсэлтийг гаргасан бол түүний өмгөөлөгч шүүх хуралд биечлэн оролцох хүсэлт гаргасан тул дээрх хүсэлтүүдийг хэлэлцэж шийдвэрлэхээр шүүх хурал түр завсарласан бөгөөд дээрх шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, шүүгдэгч Р.И-ын өмгөөлөгч Б.Б "БНХАУ-ын Бээжин хотод яаралтай эмнэлэгт үзүүлэхээр зорчих шаардлагатай болж, 2024 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн нислэгээр явсан тул Р.И-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлсэн" байна.

Шүүгдэгч Р.И-н өмгөөлөгч Э.А нь “хэргийн материалтай танилцах боломжтой хугацаагаар хангаж өгнө үү” гэсэн хүсэлтийг,

Шүүгдэгч И нь “өөрийн сонгон авсан дээрх нэр бүхий өмгөөлөгч нартайгаа шүүх хуралдаанд оролцож боломжоор хангаж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргасан байна. Иймд шүүгдэгч Р.И-г хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээ эдлэх хүсэлтийг нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2-т “хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд оролцогч, бусад оролцогч, прокурор нарыг бүрэн хамруулан оролцуулах нь мэтгэлцэх зарчмыг хангах чухал ач холбогдолтой, энэ үүргийг шүүхэд оногдуулсан тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. ...Өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна” гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан болно гэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг тэмдэглэжээ.

Хэргийг сануулахад, өнгөрсөн долоодугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, "Монголын радио"-ийн сэтгүүлч Э.Ганхуяг харамсалтайгаар амиа алдсан байдаг. Осол гаргасан жолооч нь согтолтын түвшин өндөр байсан гэх бөгөөд хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн юм.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Баасанхүү

    Энэ жолооч 2 өмгөөлөгч авч өөрийгөө хамгаалаад яадаг байна аа.Хүний амь нас хохироочихоод...Бас өөрийгөө хамгаалах юм бодоод.....Ичээсэй

  • X
    X

    Архи ууж хүн алчихаад бас 2 өмгөөлөгч аваад хөнгөхөн ял эдлэх санаатай. Эр хүн шиг буруугаа хүлээгээд өгөгдсөн хариуцлагаа хүлээх л хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт шийтгэл нь ирж таарна. Үр хүүхэд дээр нь ч юмуу? Үлдсэн насандаа алуурчин гэж цоллогдоод явна. Эрлэгийн элч хаалга андуурдаггүй гэж.

  • З
    Зочин

    Хүн алаагүй Өнөрөө сэтгүүлчийг өмгөөлөгчгүй шүүж болсон биздээ.Алуурчинг яагаад заавал 2 өмгөөлөгчтэй гэж....

  • З
    Зочин

    Араил.юма.

  • З
    Зочин

    Өнөрөөг өмгөөлөгчгүй яллачихсан биз шүүгч өмгөөлөгч нар нь овоохон юм авч зориуд жүжиг тавьж байна удахгүй хятадаас утасдаад шүүх хурлыг хойшлуулаад л байх болно

  • И
    Иргэн

    Хүний амь бүрлэгчихээд өөрийгөө үхэн хатан хамгаалжээ байдаг хүн хог яааж амьд явж бн аа??

  • З
    Зочин

    Durem zurchij xunii ami xunuuchixuud uuriiguu yaj zuwtguj umguuluulex gj bga yum bol? Uxsenii xoxi amidiin zol bolox n de. Umguulugch n manai xun sogtuu uedee xun dairchixsan, eruul baisan bol xun dairch xunii ami ersdexgui baix baisan, iim uchir yal xungulj ignuu gx yum bxda.

  • З
    Зочин

    Хийлийн хориг тавих хэрэгтэй. Бээжин яваад цааш алга болох юм бол хэн хариуцлага хүлээхюм бол.

  • З
    Зочин

    Согтуугаар машин барьж хүний амь хөнөөчихөөд хоёрын хоёр өмгөөлөгчөөр өмгөөлүүлж өөрийгөө зөвтгөх ямар үндэслэл байгаа юм. Хоёр өмгөөлөгч авахыг бодоход мөнгөтэй нөхөр байх нь. Шүүгч нар мөнгөтэй талд нь?

  • H
    hunnu

    Яадаг муу сэг вэ? Хүн дайрж алчаад юуны чинь Бээжингийн эмнэлэг вэ? Шоронд хорьж байхгүй яасан юм. Ийм даварсан зомбиг нугаслах хэрэгтэй.