Нүүрсний гэх хэрэгт шалгагдаж буй УИХ-ын гишүүн асан Ажнай Д.Бат-Эрдэнэ нь өнөөдөр 11.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:ajnai baterdene/бый.jpg

Олон нийтийн анхаарлыг нэг хэсэг татаад байсан "Нүүрсний" гэх хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүд холбогдож, хуулийн байгууллагад шалгагдан бүрэн эрхээсээ түдгэлзсэн байдаг.

Тодруулбал, 40 их наядын хулгай гэх тодотголтой энэ хэрэгт анх 17 улстөрчийг зарлаж, эцэст нь 2 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн түүхтэй. Тэр нь Т.Аюурсайхан, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан шүүхээс хорих ял авсан бол Д.Бат-Эрдэнэд холбогдох хэргийн шийдвэрлэлт удаашраад байсан юм.

Тэгвэл бидэнд байгаа баттай эх сурвалжийн мэдээллээр, УИХ-ын гишүүн асан "Ажнай" Д.Бат-Эрдэнэ 11.6 тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж дууссан байна. Эргэн сануулахад, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн 2006-2022 оны хооронд орон нутгийн гэгдэх “Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-өөс ногдол ашиг хуваарилах шийдвэрүүдийг гаргуулан гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчоор дамжуулан олговол зохих хэмжээний ногдол ашгийн дүнгээс өөртөө 28.7 тэрбум төгрөг, “Ажнай” корпорацидаа мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр илүү олгуулсан гэх асуудлаар хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ Батэрдэнэ аймаар хүүхэмсэг аймаар шуналтай. Базарваань хум пад аймаар шунал бол зүгээр л инээд

  • З
    Зочин

    Энэ шаар маш их иджээ. Идсэнийхээ өчүүхэн хувийг төлсөн байж таараа. Яагаад ийм хулгайч нарт ялын өгч шоронд н суулгадаггүй юм бэ . Хятадад бол наад хулгайч чин аль дээр үед цаазаар авхуулчихсан байх байсан . Монголын хууль гэж гууль юм даа

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Одоо яллахгүй гэсэн үг үү

  • Z
    Zochin

    Terbumaar n udeed tuleed.gaduur bn gedeg bol hamsaatanguudiin uveeld baina gesen ug.Eneree ed nariin hajuud bol humsni tolio shig buruutai bj yagaad horigdono be.Ihes deedesiin uneng helsendee...

  • З
    Зочин

    Энэ одоо монголчуудыг хээл хахуульд сургаж живуулж бгаа муу нохой доо 10 тэрбумаас дээш л хахууль өгдөг болсон

  • З
    Зочин

    Нуусан мөнгөө бага багаар гаргаж ирнэ ш дээ