140 дүгээр цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/12/21.jpg

Налайх дүүргийн 8 дугаар хороонд байрлах 140 дүгээр цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн буцалтгүй тусламжаар тус цэцэрлэгийг өргөтгөсөн юм. Тус цэцэрлэг нь 6 бүлэг 222 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол тус өргөтгөл ашиглалтад орсноор 2 бүлэгт 50 хүүхэд суралцах боломжтой болж боллоо. Тус бүтээн байгуулалтыг "Төгс шийдэл ойл" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

legacy:2025/12/22.jpg legacy:2025/12/23.jpg legacy:2025/12/24.jpg legacy:2025/12/25.jpg legacy:2025/12/26.jpg legacy:2025/12/27.jpg