Хулгайтай хийх тэмцэл ХУЛГАЙЛАГДАВ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 51 сек
150
legacy:2025/12/589900230_1154800429708414_6309617851125131971_n.jpg

Эрх баригч намынхан гурван сар шахам л амьсгаа дээгүүр гүйлдлээ. Ухаан алдахын даваан дээр арайчүү намын даргатай болж авлаа. Харин тэд ийн гүйж явахдаа ЭВ НЭГДЭЛ гэх улс төрийн имижээ "эрх мэдэл" дээр л тогтож байсныг тод томруун гэгч нь харуулав. Товчхондоо, Х.Тэмүүжин гишүүний хэлдгээр "Амиа золиод ч хамаагүй авах ёстой шидийн суудал"-ын төлөөх энэ "зодоон" лавтай л гурван сар биднийг уйдаасангүй.

За яахав. Энэ хэд маань асуудлаа цэгцлээд авдаг юм байж. Харин одоо бидний асуух ээлж.

Хаачив. Бор тээгтэй холбоотой ХУЛГАЙ?

Сайдаас бууснаасаа хойш аниргүй байсан Б.Энхбаяр МАН-ын даргын сонгуулийн өмнөхөн ёстой л нэг "бөмбөг" дэлбэлсэн. Зүгээр ч нэг "бөмбөг" биш шүү. Хулгайтай, хүн амины хэрэгтэй, нууц нууц чатуудтай гээд ёстой л драма шиг л зүйл болж өнгөрсөн. Харин энд дунд тогтож харах сэдэв нь Бортээгтэй холбоотой хулгайн асуудал байсан юм. Нүүрсний сонсголоор ил болсон ч тодорхой асуудлуудад дарагдсан гэх энэ асуудалд УИХ-ын даргаар ажиллаж байсан, намын даргад горилогч Д.Амарбаясгалангийн нэр холбогдсон юм. Тиймдээ ч маргааш өдөр нь Д.Амарбаясгалан гурван цаг гаруй сэтгүүлчдэд "байцаагдсан". Гэтэл өнөөдөр Бортээгийн ордыг, түүнтэй холбоотой асуудлыг ярих нь бүү хэл дурсах ч улстөрч алга. Эсвэл манай улстөрчид ийм загасны ой санамжтай болчихоо юм болов уу.

Хаачив. Г.Занданшатарын шинэ "илд" Хууль зүйн сайдын тэмцэл?

Бортээгийн асуудлыг хөндөгдөж эхэлсний дараа Ерөнхий сайд Г.Занданшатар Л.Мөнхбаатар сайдтайгаа ч хэлэлцэж, зөвшилцөлгүй Б.Энхбаярыг оронд нь аваачихаа зарласан. Ийн зарлахдаа "Хулгайтай тэмцэхээр Б.Энхбаярыг томилж байна" гэж мэдэгдсэн. Харин шинэхэн сайд маань Бортээгээ бодоод завгүй явна уу эсхүл бодлогын асуудлууддаа дарагдчихав уу. Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан гэдэг мэдээлэл цухуйлгаснаас хойш чимээгүй л явна. Ямартай ч хулгайтай хийх тэмцлээ мартаагүй л гэж найдъя даа.

Хаачив. Өнөөх Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяа?

МАН-ын цагаан байрнаас хальсан "зодоон"-д хавчуулагдсан хүн бол Х.Булгантуяа. Шөнөжин коммент уншиж, алх ничигнүүлсэн дарга маань эцэс сүүлдээ Үндсэн хууль зөрчсөн гэдэг ҮХЦ-ийн шийдвэрийг сонссон. Үүний дараа хэсэгтээ л Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээсээ татагдах уу, хуулийн хариуцлага хүлээх үү гэж бужигнасан. Гэхдээ түүнд оногдуулсан "төрийн хариуцлага" нь УИХ-ын даргаас нь буулгах л байлаа. Энгийн иргэн Үндсэн хууль зөрчсөн бол яах байсан бол. Маш сонирхолтой.

Хаачив. Хуулиа мартдаг Ц.Сандаг-Очир?

Угтаа төрийн ордонд өрнөсөн талцлыг хурцатгасан үйл явцын нэг бол чуулган дээр ТББХ-ны саналаар санал хураасан үйл явдал. Өчигдөр нь ТББХ-ны санал тийм ч чухал биш ээ гээд ярьж явсан ТББХ-ны дарга маань маргааш нь "Үгүй юм байна аа. Санал хураана" гэчихсэн явсан. Үүнээс нь болоод гишүүд ёстой л хоёр талд гарч ээлжилж хэвлэлийн хурал хийцгээсэн. Сүүлдээ Засгийн газар нь ҮХЦ рүү гүйж очсон. Хэдий УИХ-ын шийдвэр гарсан ч ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн санал хураалт гээд дүгнэчихсэн. Эл үйл явцаас хойш ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очирт хариуцлага тооцох эсэх асуудлыг хэн ч дурсаагүй юм.

Хаачив. Ёс зүй, шударга ёсыг шаардаж байсан гишүүд?

Улс төрд мөнхийн дайсан байдаггүй л гэлцдэг. Хоёр талд ээлжилж мэдээлэл хийж, шударга ёс шаардаж байсан гишүүд гол асуудлаа мартчихав уу. Хулгайн асуудлуудаа шалгуул гэж дахин шаардахгүй юм уу, шахахгүй юм уу. Эсвэл хулгай гэдэг нэрийн дор "бууж өг" гэж л яриад явсан юм уу. Та бүхэн их хурлын индэр дээр гар гараа барьж, тас тэврэлдэхдээ хулгайн асуудлаа мартчихсан юм уу. Хэрэв хулгай, намын даргын сонгууль хоёр тусдаа асуудал байсан л юм бол худлаа ч болтугай шаардлагаа тавь

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Дутуу бичжээ. Номингийн но той асуудлууд, оюун-эрдэнэ, сумяабазарын ногоон автобус, нямбаатар болон түүний багийнхан гээд нуль хулгай. Загасны ой санамж гэдэг үг ашиглахаа больдоо, эдэнд ийм үг тохирохгүй. Оронд нь, хулгайгаа олуулаа хуваахаар тохирсон л асуудал. ийм улсад юун хөгжил мантай, хэрхэн энэ хулгайн багийнхны нэг хэсэг болох вэ гэдэг л тэмцэл явж байна хаа сайгүй.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    Ерөнхий сайд аа, гавьяат жүжигчин хөгшчүүлд олгодог 150 000 төгрөгийг танай засгийн газар хассан юм уу? Олгохоо болиод, Соёлын яамнаас лавлахад сангийн яамнаас асуу гэж хариулах юм. Уг нь, засгийн газрын шийдвэрээр биш хуулиар олгодог юмсан.

  • З
    Зочин

    2ERD SEKSEER XUCHINDUULI TSAG SEKSEER80.955877

  • З
    Зочин

    SEKSEER VANXANI BIER UNELLEED BOOB XXI BOOW DOLOOJ AL SEKSDEED ANUSN80.955877

  • Н
    Нэргүй

    Албан тушаал ширээ сандалын тэмцэл дээр нь Хүрэлсүх намынхаа залуучуудыг mcsийн захиалгаар огцруулах ждүгийн хулгайчдаас мандаав

  • З
    Зочин

    Худлаа худлаа хүмүүст л таалагдах гэж пр дсан сүр

  • З
    Зүч

    ман эвлээд идэе хулгайгаа ард түмнээс нуух ёстой хоорондоо тамцэлдвал бүгд шорон шаана гээд нөгөө хулгайч сү сүг. сохор санжийн шээс.намбар. мэнгэт. хулгайч муур багабаньд хүүрэнбаатар тэргүүтэй хулгайчууд дээрээс нь зөвлөөд нам болчлоо Одоо зандкад хариуцлага тооцож энхбаярыг огцоруулая эсвэл маныг татан буулгах хэрэгтэй

  • U
    Uugii

    Uursduu hulgaich pisdanuud ym bna

  • Э
    Энэ нүүрсний сонсголоор очоогүй хүний дүү нь одоо

    Энэ бүхнээс гадна бидон Ганбаттай хамааралтай бас нэгэн сонирхол татах зүйл бий. Энэ бол УИХ-ын гишүүн Д.Ганбатын ерөнхий менежер Б.Цэдэвсүрэн 2016 онд БНХАУ-ын иргэн Lei Jing Wen, Өвөрмонголын иргэг Энхтамир нартай хамтарч Хуа Еэ Интернэйшнл ХХК-ийг байгуулсан байдаг. Хуэ Еэ Интернэйшнл ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Өвөрмонголын иргэн Хуэ Еэ, Монгол Улсын иргэн Дашзэгвийн Дагвадорж, Батнасангийн Гончигдамба, хуулийн этгээдээр Техник тоног төхөөрөмж компани бүртгэлтэй байдаг. Дашзэгвийн Дагвадорж гэдэг нь нүүрсний хулгайч, Тавантолгой транс ХХК-ийн гүйцэтгэх захирал, Ажнай Бат-Эрдэнийн баруун гар гэдгээр монголчууд андахгүй мэддэг этгээд юм. Хуэ Еэ Интернэйшнл ХХК нь 2022 онд Эрдэнэс тавантолгой ХК-д хүнд даацын техник 80-ыг нийлүүлэхээр 913.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байдаг. Нүүрсний сонсголд зохион байгуулагчаар орж чадсан нүүрсчдийн ард нуугдсан бидон Ганбат Энэ нь 2022 оны долдугаар сарыг 22-нд Хуа Еэ Интернэйшнл ХХК нь Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг

  • И
    ИРГЭН

    Монголчууд хэзээ хэрсүүжиж хэзээ хүнд хууртадаггүй болноо!!! Ккк МАН - Ан мафиууд байгаа цагт хулгай арилахгүй, хулгайтай тэмцэхгүй хөөе!!! Одоо болоо Монголчуудаа хүнд хууртаж хулихдуулхад бас хэмжээ баймаар даа!!

  • З
    Зочин

    Худлаа л байхгүй тэмцэнэ гэдэг нь

  • З
    Зочин

    цаг нь болохоор бүх хулгайч нар хамт ачигдана даа

  • Z
    Zochin

    Яаааг үнэн. Өчнөөн л дэмжиж, өчнөөн л өмөөрч, хамгаалж пост хийсэн дэг. Юу ч өөрчлөгдөхгүй бол энэ ард түмэнд чинь бас тэвчээрийн эцэс, төгсгөл гэж юм байдаг байгаа шүү.