ЭЗБХ: “Харбин“-ын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:bayarmaa gishuun/juk.png

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар 10 тэрбум ам.долларын алдагдалтай гэх "Харбин"-ын гэрээг хянан шалгах түр хороо байгуулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулсан.

Өмнө нь Л.Оюун-Эрдэнэ нарын санаачилсан Ухаа худагийн асуудлаарх хянан шалгах түр хороо байгуулах асуудал УИХ-аар дэмжигдээгүй тул дахин нэг түр хороо байгуулах зай гарснаар ийнхүү УИХ-аар дээрх түр хорооны асуудлыг УИХ өнөөдөр хэлэлцэх гэж байна. Тодруулбал, өнөөдөр 10:30 цагаас Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх бол Баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.