НЭГ ДОРООС: 16 настай охины шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД

Нийгэм
Bolormaa
Унших: 2 мин 16 сек
220
legacy:16nastaiohinhereg/3-1.jpg
legacy:2026/01/MADURO/16/7.jpg

16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал олон нийтийн анхаарлын төвд байна.

Нийгмийг айдаст автуулсан тус хэргийн шүүх хурал өчигдөр буюу энэ сарын 22-нд 10.00 цагт Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэлсэн.

Шүүх хуралдаан эхэлснээс 30 гаруй минутын дараагаар хэргийг хаалттайгаар хэлэлцэхээр болсон байдаг. Хэргийг 10 цаг гаруй хугацаанд хаалттайгаар хэлэлцэж, нотлох баримттай танилцах явцад түр завсарлуулж, өнөөдөр өглөөний 08.30 цагт үргэлжлүүлэхээр болсон юм. Яг одоо нотлох баримттай танилцах явц үргэлжилж байна.

16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ: ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛЭХ БИШ ГЭСЭН ШИГ ЯМАР ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ОЛУУЛАА НИЙЛЖ ОХИНЫГ МИНЬ ХАРЛУУЛАХ ГЭЖ ДАЙРЧ БАЙНА ВЭ

legacy:16nastaiohinhereg/hcg.jpg

Шүүх хурлын талаар охины ээж өөрийн цахим хуудсандаа, "Шүүх хурал одоо 2 дах өдрөө үргэлжлэх гэж байна.Зарим яллагдагчийн өмгөөлөгч нар хэрэг ярьж мэтгэлцэхээс гадна үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг ямар эрээ цээргүй олуулаа нийлж охиныг минь харлуулах гэж дайрч байна вэ.Хүний олон хүнээ барьдаггүй гэнэ үү.Харин ч хүний олноор миний охиныг барих нь битгий хэл онц хэрцгийгээр хөнөөсөн энэ асуудлаа тайлбарлах нь хүний ёсонд нийцэх байх. ҮНЭН ил болох болтугай. Шүүх хурлын дараа олон хуурмаг баг авч хаягдах байх аа" гэжээ.

Б.МЭРГЭН: Э.ГАН-ЭРДЭНИЙГ БУРУУГҮЙ ГЭСЭН ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ БАЙГАА УЧРААС ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ БАЙР СУУРЬТАЙ БАЙГАА

legacy:Mergen umguulugch/MergenB.jpg

Харин Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Мэргэн, "Э.Ган-Эрдэнийг буруугүй гэсэн итгэл үнэмшилтэй байгаа учраас ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ байр суурьтай байгаа. Э.Ган-Эрдэнэ шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар шүүх хуралд оролцож байгаа" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХОЛБОГДОГЧ Х.ЭНХСАЙХАН АНХ УДАА ОЛНЫ ӨМНӨ ИЛ ГАРЧ, ШҮҮХ ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

legacy:2026/01/MADURO/16/618824520_873395831988969_8488760463387872052_n.jpg

Шүүх хуралд 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татагдаад буй Ц.Дагвадорж, 16 настай охины хэрэгт хамжигч болон хохирогчоор тогтоогдоод байгаа Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нар оролцож байна. Түүнчлэн насанд хүрээгүй холбогдогч Х.Энхсайхан оролцож байна. Тэрбээр анх удаа олны өмнө ил гарч байгаа нь энэ юм.

Хэргийг эргэн сануулбал, 2024 оны зургадугаар сард 20 настай Ц.Дагвадорж нь 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хэдхэн хоногийн зайтай онц хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 2024 оны зургадугаар сарын 8-9 шилжих шөнө З гэх 32 настай эмэгтэйг гэрт нь хөнөөж, хүнсний скочоор ороон хувцасны шүүгээнд нь хийсэн байсан гэх. Талийгаач эмэгтэйг ар гэрийнхэн нь болон хууль хяналтынхан ололгүй олон хоносон учир цогцос нь өмхийрсөн байдалтай гэрээсээ олджээ. Харин дээрх хэрэг болсноос 12 хоногийн дараа буюу 2024 оны зургадугаар сарын 21-ний шөнө Ц.Дагвадорж нь архидан согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн II хороонд оршин суух 16 настай Ш гэх охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь чемоданд хийсэн байсныг цагдаагийнхан илрүүлсэн байдаг.

Хуваалцах:220

СЭТГЭГДЭЛ (22)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хайран охин хөөрхөн охин бн лээ харамсаж бна сэтгэцийн өвчтэй алуурчинд эмэгтэй хүн өрөвдөх сэтгэл байхгүй охид хүүхнүүд минь бие хамгаалах урлагт суралцан.болон ямар 1 зүйл авч явж байгаарай

  • З
    Зочин

    Өмнө нь хүн алсан юм бол о доо цаазалж болдоггүй юм уу цаазлахгүй гэсэн хуулиа хүчингүй болгоочээ

  • Э
    Эрка

    2 золбин алуурчинг өмөөрөөд үхэх гээд байгаа новшнуудаа үр хүүхдийн чинь аюулгүй байдлаас илүү халтар хэдэн төгрөг илүү байна уу. Та нар хүн мөн үү алгын чинээхэн үрээ алдсан сул дорой эмэгтэй рүү битгий чичлээд бай.

  • З
    Зочин

    Энэ өөрийгөө өмгөөлөгч гэж нэрлэсэн гуйлгачин, итгэл үнэмшил байгаа гэж, энэ зүгээр нэг маргаан биш! Баримт нотолгоогоор хэргийг шийднэ!

  • Z
    Zochin

    Yag unen shuu. Harin ch Tsagdaa duudaj hergiig Shuurhai olohod demjleg uzuulsen bna lee. Medeej Saihan uree aldah hetsuu. Teglee geed gemgui huuhduudiig zaaval aluurchin bolgoh geed bj bolohgui

  • Ө
    өөө

    Гол хэрэгтэн ял авах нь тодорхой. Харин буруугүй хүнийг сошиалаар дүүжилж байгаа давхар хэлмэгдүүлэв

  • У
    Уншигч

    Шүүх шудрага л шүүчээсэй билээ🙏

  • Ц
    Цэенханд

    Шүүх шударга шүүгээтэй л гэж хүсэж байна Алуурчинд ял завших боломж бүү өгөөйсэй

  • З
    Зочин

    Бичлэгийг нь үзсэн юм уу анхнаасаа байсан юм бол тэрийгээ нотлох баримт болгоод шийдүүлэхгүй юунд ингэж 2 жил шах уу болж байгаая

  • З
    Зочин

    Чи уулзаж байгааг нь харсымуу тэр бичлэг анхнаасаа байсымуу чи үзээ юу хэрэг нь ил болоод ирэхээр юу ч хийсэн юм билээ чи мэдэж байгаа юмуу

  • З
    Зочин

    Чи энэ тэр бол хол очиж хуц хонхорт очиж гөлгөл за

  • З
    Зочин

    Тмээ 16 настай талийгаач охин тендер гэх апп-р Энхсайхантай танилцаж уулзсан бна лээ шд. Ямар ч ээж охиноо буруу юм хийсэн ч өмөөрөх л бх даа. Гэхдээ тэр 2ыг хохирогч гдг нь тодорхой болох бичлэг алуурчингийн утсанд бгаа тм блхоор өмгөөлөгч өмөөрөөд бгаа шдээ

  • З
    Зочин

    Чи тэр хүмүүсийг шалгуулдаг хэн бэ юу юм чи хүүхдүүдээ амар тайван амьдруулах нийгмийн шаар шавхрууг зайлуулах хүсэл зорилготой хүмүүсийг чи одоо шалгуулах уу муу мөнгөний боол минь хэдэн халтар төгрөгнөөс хоёр нүдээ ухаж өглөө гөлөг минь чиний үр удам эд нараас ялгаагүй адгын муууууу шаарнууд байгаа дааа

  • З
    Зочин

    өмгөөлөгчийн итгэл үнэмшлээр шүүх ажиллагаа явагддаг пм уу баримт нотолгоон дээр суурилсан мөрдлөг дээр явагддаг юмуу сонин юм аа

  • З
    Зочин

    Хүүхдээ мөн өмөөрөх юмаа олж дээ муу гөлөг минь хамсаатан болоод л шийдүүлэх гээд явж байгаа ээж бна ямар ч нотлох баримтгүй энэ ээж ингэж явах уу мал минь

  • З
    Зочин

    Хараал идсэн хар мал

  • З
    зочин

    Тийм шүү. Дахин хоёр хүүхдийн амьдрал хохирох вий дээ.

  • З
    Зочин

    ЦАГДААГИЙХАН ИЛРҮҮЛСЭН ГЭЧЖЭЭ... ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ ИЛРҮҮЛЭХ... МУУСАЙН ЖОГОРХОЙ ПСДА НАРЫГ ЯМАР ЦАГДАА ГЭДГИЙН ТЭР ДАРГА НАР НЬ БӨӨН ТОМ ГҮЗЭЭТЭЙ ШАЛХАЙСАН ПСДА НАР

  • З
    зочин

    тархи нь хамуурцан мал вэ чи охиноо алдсан хүнлүү дайраад хамсаатан гөлөг бн чи

  • З
    Зочин

    Манай хууль хяналтынхан мөрдөгч, шүүгч, өмгөөлөгч жинхэнэ хүний оронцог сүгнүүд байна шүү. Мөнгөнд нүдээ төдийгүй, зүрх сэтгэлээ сохлуулсан адгийн шаарууд бас мэдэгдэл гаргаж гомдол нэхнэ. Ялтан, алуурчин, авилгачид ямарч гэм зэмгүй хүлээхгүй ариун цагаан амьтан шиг төр засаг удирдаад явааг юу гэж ойлгох юм бэ?

  • З
    Зочин

    Хохирогч охины ээж рүү дайрахын оронд алуурчин Дагвадоржийн эцэг эх рүү дайрч " танхай алуурчнаас болж манай хүүхдүүд гэмт хэрэгтэн болчихлоо " гэж хэлээд тэр ялтны эцэг эхийнх нь зургийг ил гаргаж хэл.

  • З
    Зочин

    Otgontuya gdg hun ih sonin hun yumaa ta hohirogvh bj bolno.huulid unen gj bas bga shu amniihaa zorgoor ter muu huu,ohin 2 luu dairaad bgaag chin oilgohgui yum ter 2 lu dairaad bga zorilho chin yu yum.Ter aluurchin,zuuchlagch 2 soo amia neheldee niigemd buruu oilgolt uguud huflaa jujigleed bga chin herees heterlee!@@ ter uudend n ymr humuus jagsaad bgsg bas shalgah heregtei!!!