16 НАСТАЙ ОХИНЫ ШҮҮХ ХУРАЛ: Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол Э.Номин-эрдэнэ, Э.Ган-эрдэнэ, Х.Энхсайхан нарыг ЦАГААТГАЛАА

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 6 сек
60
legacy:16nastaiohinhereg/3-1.jpg

16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, шүүгчид дөнгөж сая ялын тогтоолоо уншлаа. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноолоо.

Харин хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-эрдэнэ, Э.Ган-эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Мөн насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайханыг цагаатгалаа.

Мөн гэмт хэргийн хор хохирол болгож, Ц.Дагвадоржийг 256 сая төгрөгийг 16 настай амь хохирогч Ч.Шинэсарангийн ээж Г.Отгонтуяад, 205 сая төгрөгийг 32 настай амь хохирогч З-н хууль ёсны төлөөлөгчид гаргаж өгөхөөр шийдвэрлэв

Хэргийг эргэн сануулбал, 2024 оны зургадугаар сард 20 настай Ц.Дагвадорж нь 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хэдхэн хоногийн зайтай онц хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 2024 оны зургадугаар сарын 8-9 шилжих шөнө З гэх 32 настай эмэгтэйг гэрт нь хөнөөж, хүнсний скочоор ороон хувцасны шүүгээнд нь хийсэн байсан гэх. Талийгаач эмэгтэйг ар гэрийнхэн нь болон хууль хяналтынхан ололгүй олон хоносон учир цогцос нь өмхийрсөн байдалтай гэрээсээ олджээ. Харин дээрх хэрэг болсноос 12 хоногийн дараа буюу 2024 оны зургадугаар сарын 21-ний шөнө Ц.Дагвадорж нь архидан согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн II хороонд оршин суух 16 настай Ш гэх охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь чемоданд хийсэн байсныг цагдаагийнхан илрүүлсэн байдаг.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Buh huumuusiig ni ustgah ystio baisan 😡😡

  • З
    Зочин

    лалар элбэгдоржийн өөрийгөө болон хамууддаа зориулж гаргасан хуулийн хороор иймэрхүү нийгмээс бүрмөсөн устгах ёстой лаларууд амьд улсаар тэжээлгэх болж байна мөн хамсаатнуудыг нь дахин шүүхээр оруулж ялыг нь өгөх хэрэгтэй

  • З
    Зочин

    Aluurshini ohinon tegeh bailagui uulin uzeg nobsh

  • З
    Зочин

    Ийм хүнийг насаар нь хорих гэж юу ч бдаг юм,шууд л устгах хэрэгтэй

  • З
    Зочин

    Элбэгдоржийн гай юм даа ингэж удаа дараа санаатайгаар хүний амь насыг хохироосон ийм алуурчныг бол цаазаар авах ёстой биз дээ????????

  • З
    Зочин

    Энэ ээжийг оровдож байна. Монголын шуух монго авч ядарсан олныг доромжиодог байхгуй. Юу.