Уншиж байна ...

Б.Тэлмүүн: НӨАТ-ын сугалааг есдүгээр сараас сэргээхээр төлөвлөж байна

Р.Оюун
3 цаг 19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дөрөвдүгээр сараас түр хугацаанд зогсоогоод байсан НӨАТ-ын сугалааг есдүгээр сараас сэргээхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар болон сугалааг зогсоосноор ямар өөрчлөлт гарсан талаар Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүнээс тодрууллаа.  

НӨАТ-ын урамшууллын сугалаа нь цөөхөн хүнд хүртэж байна гэсэн зарим иргэний шүүмжлэлээс үүдэн 2022 оны дөрөвдүгээр сарын 18-наас уг үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан.  

Хэдий сугалааг зогсоосон ч НӨАТ-ын дүнгийн 2%-ийн буцаан олгох систем хэвээр үргэлжилж ирсэн бөгөөд энэ хугацаанд хэвлэгдсэн баримтын тоо буураагүй ч худалдан авалтын баримтаа бүртгүүлэх идэвх буурсан нь судалгаанаас харагдаж байна. 

Дээрх графикаас харахад өмнө нь хэвлэгдсэн баримтыг уншуулж баталгаажуулах дундаж хувь 64% байсан бол дөрөвдүгээр сараас хойш 50%-д хүртэл буурчээ. 

Мөн НӨАТ-ын нийт хэвлэгдсэн баримтад дунджаар 42%-ийг эзэлдэг 10,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй баримтын баталгаажуулалт 61% байснаас 32% болж бараг хоёр дахин буурсан байна. 

НӨАТ-ын сугалааг зогсоохоос өмнө урамшууллын хөтөлбөр ямар үр дүнд хүрч байсныг доорх графикаас харж болно. 

2016 онд 203 сая ширхэг баримт бүртгэгдэж байсан бол 2021 онд 647 сая ширхэг бол гурав дахин өссөн бол үнийн дүн нь 39 тэрбум төгрөгөөс 104 их наяд төгрөг болж өссөн үр дүнтэй байв. 

Энэ хугацаанд давхардсан тоогоор 1.6 сая азтан тодорч, 81.2 тэрбум төгрөгийн урамшууллыг сугалааны тохирлоор авчээ. 

"Бүх хонжвор дээр заавал азтан тодордог болно"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дээр дурдсан судалгааны үр дүнд суурилаад НӨАТ-ын сугалааг есдүгээр сараас сэргээхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэхдээ хэд хэдэн шинэчлэлийг нэвтрүүлэхээр ажиллаж байгааг Б.Тэлмүүн хэллээ. 

Тэрбээр "Төлбөрийн баримт идэвхтэй бүртгүүлдэг иргэдээ дэмжих бодлого барьж байгаа. Өөрөөр хэлбэл, олон төлбөрийн баримт бүртгүүлэх тусам өндөр шагналтай сугалаанд оролцох эрх нээгдэх хувилбарууд яригдаж байна. Тухайлбал, 10 хүртэлх баримт бүртгүүлсэн хүнд сугалааны 3 орон таарвал 30,000, 5 орон таарвал 60,000 төгрөг хожих боломж нээгдэх бол 51-ээс дээш баримт бүртгүүлсэн хүний 3 орон таарвал 60,000, 5 орон таарвал 500,000 төгрөгийн азтан болох боломж бүрдэх ч юм уу. Эцсийн байдлаар батлагдаагүй ч ийм хувилбараар иргэдийг идэвхжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. 

Мөн өмнө нь супер азтан тодрохгүй улирал гардаг байсан бол одоо тухайн улиралд хэвлэгдсэн баримтуудын дугаарын хүрээнд бүх хонжвор дээр заавал азтан тодордог болох юм. Ингэснээр жилд 550,000 орчим азтан тодрох нөхцөл бүрдэнэ гэж тооцоолж байгаа. Орон нутгийн баримт бүртгүүлэлтийг дэмжих үүднээс мөн урамшууллын тогтолцоо нэвтрүүлэх талаар ярьж байна. Ингэснээр иргэдийн идэвх нэмэгдэж, баримт бүртгүүлэх хувь өснө гэж тооцож байна" гэлээ. Түүнээс гадна иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх хүрээнд хонжворын тохирлыг олон нийтийн газруудаар ээлжилж явуулах, түүнийг И-баримт апп-аар дамжуулан хүн бүр лайваар үзэх техникийн боломжийг хангажээ. 

 

И-баримтын систем нь зөвхөн татварын орлого бүрдүүлэх зориулалттай систем биш гэдгийг Гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ-ын дарга Т.Батбилэг онцоллоо. "Энэ нь нөгөө талаар төсвийн зарцуулалтыг хянах бас систем гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Тухайлбал, ногоо зарах гэж байгаа хүмүүс урамшууллаа авахын тулд НАӨТ-ын баримт үүсгэж байгаа. Үүний цаана Засгийн газраас тариалан эрхлэгчдэд олгож байгаа урамшууллын үр дүнг хянах боломж бүрдэж байгаа юм. 

Мөн И-баримт нь зөвхөн сугалаанд ордог систем биш. Онцгой албан татвар төлөгдсөн эсэхийг иргэд хянаж болно. Тухайлбал, архи, тамихины бар кодыг уншуулаад тухайн барааны ОАТ-ыг төлсөн эсэхийг харах боломжтой

Нэг хүн сугалаанд олон хонжвор авдаг гэсэн хардлага иргэдийн дунд байсаар байгаа. Энэ нь анх систем нэвтэрч байхад иргэд баримтаа бүртгүүлдэггүй байсантай холбоотой. Тухайн үед бүртгээгүй баримтыг худалдагч, кассууд их бүртгүүлж байсан нь хонжвор авах магадлалыг нэмж байсан бол одоо магадлалаараа 1,000 баримт тутмын нэгд хонжвор таарах боломжтой байгаа. Өнгөрсөн хугацаанд тагнуул, цагдаа гээд холбогдох байгууллагуудаас олон удаа шалгалт хийсэн бөгөөд зөрчил гараагүй" гэлээ. 

И-баримт системийн шинэчлэлийн дараагийн хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлж, НӨАТ-ын сугалааны хонжворыг лайваар үзүүлснээр тухайн тоонууд тохирч байгаа хэдэн баримт танд байгаа зэрэг мэдээлэл нь шууд цагийн горимоор хэрэглэгчдэд харагдах байдлаар бэлтгэгдэж байгаа аж. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
94
Зураг
ЗӨВ, ГОЁ
45
Зураг
БАХАРХМААР
35
Зураг
ТЭНЭГЛЭЛ
12
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
10
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.114] 7 минутын өмнө
Төр нь 10% буцаалт боломжгүй гэсэн.10000 аас 200 төг буцаан авалт байхад хэн ч баримт нэхэхгүй.Захууд ялангуяа маханд баримт өгвөл эрс нэмэгдэнэ.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.67.80] 7 минутын өмнө
Олон улсын жишгээр НӨАТ-ын 10 хувийг хувь хүнд нь буцаагаад олгодог болчиход бүх асуудал шийдэгдэнэ дээ.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.83.156] 44 минутын өмнө
butsaan olgoltiin huwia nemeech
1 | 1 Хариулах
Зочин [202.126.88.177] 1 цаг 4 минутын өмнө
Barimtaa ih burtguulsen irgediin hojih magadlal usuj bgaa ni taalagdaj baina. Bi burtguulj baigaad 4 udaa hojij baisan, yondoo baidag l yum bilee
1 | 0 Хариулах
Zochin [211.51.175.201] 1 цаг 13 минутын өмнө
Zorchil garaagui gechiheed yagaad golduu tanai humuus hamaaral buhii humuus aztan bolood bsiim
0 | 0 Хариулах
Зочин [64.119.29.110] 1 цаг 22 минутын өмнө
Ямар сайхан юм бээ одоо л зөв замруугаа орж байна
3 | 0 Хариулах
Уйдаад байдаг юмуу [66.181.161.21] 1 цаг 22 минутын өмнө
Анх яах гэж сугалаа явуулдаг байснаа мэддэггүй, тэгээд болиулаад үзсэн бас болдоггүй, одоо дахиад явуулаад үзье яах нь уу харая гэж байгаам шиг байна
0 | 0 Хариулах
Зочин [64.119.29.110] 1 цаг 23 минутын өмнө
Дэмжиж байна оо. Сугалаа зогссоноос хойшоогоо дэлгүүр, захууд баримт бараг өгөхөө больчихлоо. Энэ сугалаагаа хурдан сэргээ.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.64.64] 1 цаг 32 минутын өмнө
Zugeer l butsaan olgoltiin huvia nemeech dee Ene zaluu bolon busad darga nar ni 2% aa nemvel humuus zah languun deerees ch avsan baraanaas NUT uu nehej avna tegeed hussen dald mungunuud burtgeltei boloh tal taldaa ashigtai olon ulsad heregjuuldeg l system shdee Manai deer heregjuuleheer yagaad ingeed albaar buruu gajuu hiidegiin geheer tatvargui baraa oruulj irdeg bolon NUT uur huraaj avsan mungiig iddeg darga nar husehgui baigaatai holbootoi gej l hardaj baina daa
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.44] 1 цаг 45 минутын өмнө
Mash zov sugalaachgyi yuu ch ugui bolloo .
2 | 0 Хариулах
Latin49 [103.229.122.230] 1 цаг 45 минутын өмнө
ene bol deerem yum 10% avah yosgui zuvhun burtgeljuuleh uuregtei baisan suuldee alban tatvar bolson
1 | 1 Хариулах
Haha [66.181.161.57] 11 минутын өмнө
"Юуны өмнө НӨАТ бол татварыг тэгш, шударга болгоход зориулагдсан бөгөөд төсөв бүрдүүлэх зорилготой татвар. Үүний тулд бүртгэж байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. НӨАТ-ын 10% бол өндөр биш, багадаа ордог. НӨАТ авдаг 120 гаруй улс байгаа бол 21 улс сугалаат урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлдэг ба дийлэнх нь хурдтай хөгжиж байгаа улс юм. Сугалаагүй улсуудын хувьд татвараас зайлсхийх боломжгүй орнууд байна. Gj bshte malaa
0 | 0 Хариулах
ERDENEE [202.131.243.186] 1 цаг 48 минутын өмнө
НӨАТ 2 ХУВЬ БОЛГОО
1 | 1 Хариулах
хэхэ [139.5.218.161] 1 цаг 53 минутын өмнө
Хэхэ сугалааны гол утга учраа ойлгоогүй байсан байна тэгсэнээ НӨАТын бүртгэл буурлаа ч гэх шиг. Мэдээж буураншдээ. НӨАТын бүртгэлийг идэвхжүүлэхийн тулд сугалаа гэж юм байдаг юм олон улсад. Үнэн бүтэхгүй тэнэг гарууд юмаа та нар. Энэ Тэлмүүн гээд нөхөр одоо болиоо Сангийн яамаар дүүрэн Хүрэлбаатарын хүмүүс. Тэр Төсвийн бодлогын газрын дарга Санжаадорж нь МУИС-ын оройн ангид байсан аймар муу сурлагатай юм байсан одоо дарга гээд данхалзаад, энэ Тэлмүүн гээд range rover унасан бацаан байсан одоо дарга гээд данхалзаад. Боль боль та нар.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.161] 2 цаг 3 минутын өмнө
zOVHON 2 HUVIA YADAJ 4,5 - 5,5 HUVI BOLGO
0 | 1 Хариулах
Зочин [122.201.24.29] 2 цаг 6 минутын өмнө
Яасан идэх юм нь багассан уу? Зүгээр хувиа нэмээч хэдхэн хүний идэж уухыг нь бүх нийтээрээ бэлдэх ёстой юмуу
1 | 0 Хариулах
Зочин [66.181.166.22] 2 цаг 27 минутын өмнө
НӨАТ-н баримт бүртгүүлснээрээ тухайн бүртгүүлсэн баримтуудынхаа үнийн дүнгийн 10%-аа л буцаан олголтоор эргүүлээд авдаг эрүүл системрүү орчихвол сугалаа энэ тэр гэсэн юм хэнд ч хэрэггүй ээ. НӨАТ бол далд эдийн засгийг л ил гаргах систем болохоос ард түмний хулгайчдыг тэтгэх татвар биш.
4 | 1 Хариулах
Зочин [202.9.46.122] 2 цаг 11 минутын өмнө
үнэн.
1 | 0 Хариулах
Haha [66.181.161.57] 10 минутын өмнө
Noat tusuv burduuleh ystoi shude
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.232] 2 цаг 37 минутын өмнө
Хуцалгүй 10% өгөөдөх
4 | 5 Хариулах
Зочин [202.126.90.122] 2 цаг 43 минутын өмнө
Энэ луйвар аа болиоч ээ хэнийх нь түрийвчрүү ордог болоод нам дарагдаад байнаа
0 | 3 Хариулах
Зочин [202.9.46.122] 2 цаг 43 минутын өмнө
НӨАТ-ын аппликейшны камер нь зарим баримтыг автоматаар уншихгүй байна.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.16] 2 цаг 51 минутын өмнө
Мэдээлэлд ойр нөхдүүдэд л сайхан завшаан биз дээ
0 | 1 Хариулах
иргэн [202.21.124.131] 2 цаг 55 минутын өмнө
МАН гэж дандаа өмнөх болж бүтэж байсан бүхнийг самарч явна. Гольдролдоо орж бсан юмыг бусниулж хаячихаад. Яг үнэндээ төрийн хянаж чаддаггүй юмыг иргэдийнхээ оролцоогоор хянадаг гэдгээ ч ухаардаггүй
3 | 1 Хариулах
Буцаан олголт [37.120.232.85] 2 цаг 57 минутын өмнө
НӨАТ чинь буцаан олгох ёстой юм биш. 2 хувиа урамшуулал болохоос заавал өгөх ёстой ч юм биш. Нэмэгдүүл нтр гээд солиоролдож байх шив.
4 | 4 Хариулах
Зочин [45.79.5.197] 2 цаг 57 минутын өмнө
Үргэлж сугалдаг нөгөө хэд нь гомдоллосон уу? 2 хувиа үлдээгээд 8 хувийг нь буцаан олгоход л бүгд бүртгуулнэ ш дээ.
2 | 1 Хариулах
Latin49 [103.229.122.230] 2 цаг 59 минутын өмнө
butsaan olgoltiin huviig 5% yadaj bolgoy
1 | 0 Хариулах
НӨАТ бол хятадын МАНин дээрэмдэлт [66.181.160.51] 3 цаг 0 минутын өмнө
энэ нөат нэртэй дээрмээ зогсоо, нэг ёсны 20 хувийн татвар болж хувираад байна. бараа үйлчилгээний зардал нөат-с болж 20 хувь нэмэгдэж байна. үнийн өсөлт дээр нь энэ татвар шимтгэл нэртэй дээрэм үнэхээр утгаа алдлаа. жижиг ААН иргэд наад заваарсан тогтолцоонд чинь чирэгдэж дампуурч байна. жилд 50хан саяын орлого олоод сар бүр тайлан гаргаж хүнд хэдэн зуун мянга төлдөг ийм утгагүй тогтолцоо дэлхийн хаана ч байхгүй. 50-н хэд нь ашиг хэд нь татвар, хэд нь түрээс, хэд бараа материалын зардал байхав, жижиг үйлдвэр эрхлэгчид яаж хуримтлал бий болгохов. жижиглэн худалдаа эрхлэгчид 10-15хувь л нэмж зардаг гэтэл тэр нь тэр чигтээ нөат нэртэй дээрэмд явчхана. утгаараа энэ МАНингууд Монголыг дампууруулах гэж чичирцгээж байгаа.
5 | 0 Хариулах
Zochin [103.212.118.52] 3 цаг 0 минутын өмнө
Ymr ydrgaatai pisda nar ve, zgr haraal idsen butsaan olgoh huviin ihsgeed ug gd bhd, muu gulugnuud yj iij bgl idej uuh gd chichreh yum
2 | 0 Хариулах
иргэн [202.179.16.14] 3 цаг 2 минутын өмнө
сугалаагаа болоид яадаж 5% -г буцааж өгөөчээ юмны үнэ тэнгэрт хадцан бхад НӨТ-н 10 хувь бас лайтай юм
1 | 0 Хариулах
Зочин [202.21.122.6] 3 цаг 4 минутын өмнө
Буцаан олголт бол баян, дунджаас дээш орлоготой хүмүүс л бүртгүүлдэг юм билээ. Нийт масс бол сугалаандаа найддаг, тэгэхээр жижигхэн орлогууд хаягдаад байдаг. Бас буцаан олголт авдаг хүмүүс 5 мянга 10 мянгын баримтыг тоохгүй гээгддэг, сугалаа бол ойрын хэдэн жилдээ зайлшгүй байх нь зөв. Харин зөв шударга ил тод л шалгаруулах хэрэгтэй
5 | 1 Хариулах
Mgl [202.126.90.52] 3 цаг 13 минутын өмнө
hamaatan sadangaaraa hojdog turiin zawaan nowshnuud. sugalaanii mungiig tani takdaa zawshdag ni nuuts bish
5 | 0 Хариулах
Зочин [112.72.6.138] 3 цаг 14 минутын өмнө
"Бүх хонжвор дээр заавал азтан тодордог болно" цөм шааханадээ.
2 | 1 Хариулах
Зочин [202.131.242.154] 3 цаг 4 минутын өмнө
хаха
1 | 0 Хариулах