Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АҮЭБЯ: Шатахууныг 100 мянган төгрөгт олгох асуудлыг түр хойшлууллаа

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 42 секунд

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб өдөр бүр хуралдаж байна. Өчигдрийн хурлаар "Шатахууныг 50 мянган төгрөгт олгож байгааг 100 мянга болгож нэмэгдүүлэхээр ажиллаж байна" хэмээн мэдээлсэн бол өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг түр хойшлуулсан гэж АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв мэдээллээ.

Тэрбээр "Уг асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ. ОХУ-аас татан авалтын нөхцөл хэрхэн сайжрахаас дараагийн шийдвэрийг гаргана" гэлээ. Тодруулбал, нэг машинд 50000 мянган төгрөгөнд шатахуун олгох шийдвэр хэвээр үргэлжилнэ.

Сүхбаатар боомтоор орж ирсэн 3448 тонн АИ-92 автобензинийг агуулахуудад буулгах ажлыг зохион байгуулж байна
Сүхбаатар боомтоор орж ирсэн 3448 тонн АИ-92 автобензинийг агуулахуудад буулгах ажлыг зохион байгуулж байна
 
С.Амарсайханы мэдэгдлийн “бай“ болсон Г.Занданшатар Самаркандад Шатрын олимпиадад оролцож явна
С.Амарсайханы мэдэгдлийн “бай“ болсон Г.Занданшатар Самаркандад Шатрын олимпиадад оролцож явна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.