Ц.Шинэбаяр агсны хүү Ш.Бямбасүрэн гэж хэн бэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

Эх оронч зүтгэлтэн Цэндийн Шинэбаяр агсны хүү Бямбасүрэн АН-аас Дорнод аймгийн хоёр мандатын нэг эрхийг авч, УИХ-ын 6 дугаар тойрогт буюу Зүүн бүсэд нэр дэвшихээр болсон. Цэндийн Шинэбаяр агсны тухайд МАХН-аас 2008 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Үзэл бодолдоо үнэнч шударга гэдгээрээ олонд танигдсан тэрбээр МАХН өөрчлөгдөж, МАН болоход олигархын нам боллоо хэмээн дуу хоолойгоо өргөж, “Хамуг Монголын хөдөлмөрийн нам” байгуулж байсныг олон түмэн мэднэ.

Түүнийг боловсролыг чухалчилж, түгээн дэлгэрүүлж явдаг, нутаг усныхандаа нэр хүндтэй гэдэг бөгөөд Дорнод нутгийнхан хүү Бямбасүрэнд ч мөн ам сайтай байгаа аж. Ш.Бямбасүрэн Дорнод аймагтаа 1996 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа гэр бүлийн бизнесээс эхэлсэн “Найнги” ХХК-ийнхаа Гүйцэтгэх захирлаар ажиллаж, өдгөө 5 салбарт үйл ажиллагаагаа явуулж 150 гаруй ажилчдыг ажлын байраар хангаж байгаа нутгийн нүүр царай болж буй компанитай.

Мөн тэрбээр 2020 онд Дорнод аймгийн орон нутгийн сонгуульд хамгийн өндөр санал авч аймгийн ИТХ-ийн төлөөлөгч, Хэрлэн сумын ИТХ зэрэг улс төрийн албан тушаалыг багаас нь эхлэж яваа нь улс төрд шинэ хүн биш болохыг харуулж байгаа юм.

ББСБ зээлээр олгосон автомашиндаа эзэнд нь хэлэхгүйгээр БАЙРШИЛ тогтоогч суулгах болжээ
ББСБ зээлээр олгосон автомашиндаа эзэнд нь хэлэхгүйгээр БАЙРШИЛ тогтоогч суулгах болжээ
 
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Цогт, Цээл сумын иргэд сонгогчидтой уулзлаа
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Цогт, Цээл сумын иргэд сонгогчидтой уулзлаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц