Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Мөнхжин нарыг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос дөнгөж сая шүүхэд хүргүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 13 секунд

Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг өнгөрсөн Лхагва гарагт баривчлан ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн. Тэднийг койноор татан төвлөрүүсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй юм.

Ингэхдээ 48 цагийн хугацаатайгаар саатуулсан бөгөөд уг хугацаа өнөөдөр дуусч байгаа тул түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх цагдан хорионы шүүх хурал өнөөдөр болох ёстой юм.Одоогийн байдлаар тус хувьцаа эзэмшигчдийн үргэлжлүүлэн цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлснийг хүлээн авсан бөгөөд эл саналыг хэлэлцэх эсэхийг өнөөдөр ажлын цаг дуусахаас өмнө шийдэх юм.

“IHC” койны татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулсан талаарх өнөөдрийн манай сайтын бэлтгэсэн нийтлэлийг энд дарж унших боломжтой.

М.Баяраа: Эзэнгүй муур, нохойн тоог хязгаарлах ажлыг шинэ тарифаар гүйцэтгэхэд анхаарна
М.Баяраа: Эзэнгүй муур, нохойн тоог хязгаарлах ажлыг шинэ тарифаар гүйцэтгэхэд анхаарна
 
Дархан-Уул аймгийн Өргөө кино тeaтрт гарсан галыг дотогш алдалгүй бүрэн унтраасан, хүн бэртэж гэмтээгүй
Дархан-Уул аймгийн Өргөө кино тeaтрт гарсан галыг дотогш алдалгүй бүрэн унтраасан, хүн бэртэж гэмтээгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.