Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Мөнхжин нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр ШИЙДНЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэднийг койноор татан төвлөрүүсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй юм.

Улмаар өнгөрсөн лхагва гарагт О.Мөнхжин болон бусад хэд хэдэн хүний гэр, оффист нэгжлэг хийж, тухайн шөнөө хэрэгт шалгагдаж байгаа О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн.

Ингэхдээ 48 цагийн хугацаатайгаар саатуулсан бөгөөд уг хугацаа өнөөдөр дуусч байгаа тул түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх цагдан хорионы шүүх хурал өнөөдөр болно. Бид энэ талаар шуурхай эргэн мэдээлнэ.

“IHC” койны татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулсан талаарх өнөөдрийн манай сайтын бэлтгэсэн нийтлэлийг энд дарж унших боломжтой.

“Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын I шатны мэдээлэл цуглуулалт амжилттай дууслаа
“Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын I шатны мэдээлэл цуглуулалт амжилттай дууслаа
 
Т.Доржханд: Прокуророос гурван гишүүнийг оруулж ирсэн нь түргэдсэн. Сонсголын дараа асуудлуудаа нэг мөр оруулж ирэх байсан
Т.Доржханд: Прокуророос гурван гишүүнийг оруулж ирсэн нь түргэдсэн. Сонсголын дараа асуудлуудаа нэг мөр оруулж ирэх байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.