Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэднийг койноор татан төвлөрүүсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй юм. Ингэхдээ өчигдөр О.Мөнхжин болон бусад хэд хэдэн хүний гэр, оффист нэгжлэг хийсэн. Тэгвэл өнгөрсөн шөнө тус хэрэгт шалгагдаж байгаа О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан 461-р ангид саатуулан шалгаж эхэлсэн байна.

“IHC” койны татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулсан талаарх өнөөдрийн манай сайтын бэлтгэсэн нийтлэлийг энд дарж унших боломжтой.

ТОДРУУЛГА: Баянхошуу-Яармаг чиглэлийн хуучин автобусны мотор хэт халснаас болж шатжээ
ТОДРУУЛГА: Баянхошуу-Яармаг чиглэлийн хуучин автобусны мотор хэт халснаас болж шатжээ
 
“ТАМГАГҮЙ ТӨР” жүжгийг “МОНГОЛ ХААН” нэрээр Лондон хотын Coliseum театрын тайзнаа тоглоно
“ТАМГАГҮЙ ТӨР” жүжгийг “МОНГОЛ ХААН” нэрээр Лондон хотын Coliseum театрын тайзнаа тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.