Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: О.Мөнхжингийн гэр, оффист цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

"Их Бит" ХХК-ийн “IHC” койны хэрэгт холбогдуулан шалгаж буй О.Мөнхжингийн гэр болон ажлын оффист нь яг одоо цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийж байна. Тодруулбал, өнөөдөр /2023.02.01/ “IHC” койнд их хэмжээний мөнгө оруулж байршуулаад хохирсон иргэдийн зүгээс мэдээлэл хийсэн юм. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас "Их Бит" ХХК-ийн “IHC” койныг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэрэгт Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж буй юм.

Ташрамд дурьдахад, "Их Бит" ХХК-ийн 33.1 хувийн хувьцааг Б.Гантиг, Б.Эрхэмбаяр 33.1, О.Мөнхжин 33.7 хувийн хувьцааг эзэмшдэг аж. Б.Гантиг, О.Мөнхжин нарын хувьд 2022 оны аравдугаар сарын 12-нд АНУ руу явж, мөн сарын 20-нд буцаж Монгол Улсад иржээ.

Харин Б.Идэр-Одын хувьд өнгөрөгч оны гуравдугаар сарын 30-нд Автрали улс руу гарсан байна. Түүний хувьд эл компанийн 25 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бөгөөд өнгөрөгч оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хувьцаагаа шилжүүлсэн байдаг.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.